МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Дуурийн дуучин СТА А.Сайнбаяр нутагтаа ирж малчдаа ая дуугаа өргөв

Сэврэй сумын уугуул, ДБЭТ-ын гоцлол дуучин СТА А.Сайнбаяр 5-р сарын сүүлчээр өөрийн бие даасан анхны тоглолтоо Улаанбаатар хотод зохион байгуулсан билээ. Дуучин А.Сайнбаяр М.Глинкийн нэрэмжит ОУ-ын Дуурийн дуулаачдын 22-р уралдааны 3-р байрын шагналт, МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртсэн уран бүтээлч юм. А.Сайнбаярын анхны бие даасан тоглолтыг аймгийн Засаг дарга, ЗДТГ, “Гүний ус” Силвэр хорс компани зэрэг Өмнөговь нутгийнхан ивээн тэтгэж УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Ажнай корпорацийн Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ нар оролцож баяр хүргэж цаашдын уран бүтээлд амжилт хүслээ. Дуурийн дуучин СТА А.Сайнбаяр 6 сарын 20-21 ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгуулагдсан Өмнөговь аймгийн Малчдын зөвлөгөөнд оролцогч малчдаа зориулан аймгийн ХЖТ-ын дуучин Б.Цэрэн-очиртой хамтран ая дуугаа өргөж, өвөл хаврын хүнд цаг үеийг туулсан малчдадаа сэтгэлийн дэм өглөө.

Н.Адъяацэрэн



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 09:35 Мэдээний төрөл ,

1 comments for "Дуурийн дуучин СТА А.Сайнбаяр нутагтаа ирж малчдаа ая дуугаа өргөв"

  1. сайхан дуулдаг залуу байдаг юм өмнөговийнх гэдгийг нь мэдээгүй л явж байлаа сайнбаярт амжилт

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook