МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Өмнөговь аймаг малжуулах сантай боллоо


  ХААН банкны санаачилгаар Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор АЗДТГ, ХХААЖДҮГ, аймгийн Улаан загалмайн хороо зэрэг байгууллагууд хамтран “Малчдын зөвлөгөөн”-ийг 6 дугаар сарын 20,21-ны өдрүүдэд Даланзадгад хотноо зохион байгуулан явууллаа.
   Зөвлөгөөнд 15 сумаас нийт 150 малчин хамрагдсаны дээр бүх сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтэн, Засаг дарга нар төлөөлөгчөөр оролцож мал аж ахуйн салбарын талаар өөрсдийн санал бодлоо илэрхийллээ.

   Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, УМЭҮГ-ын дэд дарга Р.Цогтбаатар, уул уурхай, аялал жуулчлалын компаниудын төлөөлөл болох Оюутолгой ХК, Тавантолгой ХК, Энержи ресурс, Чинхуа Мак нарийн сухайт, Жуулчин говь ХК-уудын төлөөлөл оролцож, мал аж ахуйн хөгжлийн талаар цаашдын бодлого чиглэл, хамтын ажиллагаа, оролцох оролцооныхоо тухай байгууллагын чиглэл, байр сууриа илэрхийлэв.

   Зөвлөгөөнд оролцсон малчид мал аж ахуйн салбарын хөгжилд нөлөөлөхүйц чухал асуудлуудаа нэгтгэн аймгийн ИТХ-аар хэлэлцэгдсэн “Малчин” хөтөлбөр, “Малжуулах сан” гийн журмыг дэмжиж батласан байна. Малжуулах санд одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан 250 сая, аймгийн төсвөөс 300 сая, Хаан банк 150 сая , Оюутолгой ХК 50 сая төгрөгийг төвлөрүүлээд байна.

   Зөвлөгөөний үеэр малчдыг эрчимжсэн аж ахуйн туршлага судласан төдийгүй нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрагдаж урлаг соёлын арга хэмжээнүүдэд оролцсон юм.

   Ган зудыг хохирол багатай даван туулсан 5 малчныг аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасны дээр 10 гаруй малчдыг ХААН банк, ХХААЖДҮГ зэрэг байгууллагууд шагнасан бол аймгийн Улаан загалмайн хорооноос малгүй буюу ган зудын хохиролд ихээхэн нэрвэгдсэн малчдад хүмүүнлэгийн тусламжийн дээжийг хүртээлээ.

Н.Адъяацэрэн



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 13:18 Мэдээний төрөл , ,

1 comments for "Өмнөговь аймаг малжуулах сантай боллоо"

  1. Малчид ард иргэддээ хүрч ажиллахыг захимаар байна

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook