МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Б.Саранчимэг охин “Шударга журам” медалиар энгэрээ мялаав

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин М.Буянбатын 3 настай охин Б.Саранчимэг галын аюулаас 10 сартай дүүгээ аварсан юм. Б.Саранчимэг охины энэхүү баатарлаг үйлсээр монголчууд бахархаж хандив тусламж үзүүлсэн билээ. Б.Саранчимэг охиныг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнасныг энэ сарын 20-21 ны өдрүүдэд зохион байгуулагдсан Өмнөговь аймгийн Малчдын зөвлөгөөний үеэр Аймгийн ИТХ-ын дарга С.Батчулуун, ИТХ-ын НБД, тус сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Мядагсүрэн нар гардуулж өглөө. Бяцхан охин Б.Саранчимэгийн ухаалаг, хэрсүү зан чанар, эрэлхэг энэ үйлс нь малчин айлын хүүхдүүдийн сайн жишээ болж чадсан зөвлөгөөнд оролцсон малчид бахархаж баяр хүргэж байлаа. Мөн АНУ-ын дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Монгол охин Ц.Цэлмэгцэцэг Өдрийн сонины редакциар дамжуулж Б.Саранчимэг охинд хүүхдүүдийн тоглоом, чихэрийг илгээмжээр явуулсан.







Н.Адъяацэрэн



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 11:16 Мэдээний төрөл , , ,

0 comments for "Б.Саранчимэг охин “Шударга журам” медалиар энгэрээ мялаав"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook