МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Хүрмэн сумын Жанжин баг бага оврын зөөврийн эмнэлэгтэй боллоо

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багт 2010 оны 6 дугаар сарын 4-ний өдөр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайханы санаачилгаар Бүгд Найрамдах Чех Улсын Хөгжлийн хамтын ажиллагааны тусламжаар БНЧУ-ын “Альпа Кон” ХХК болон “Талын Ихэр” ХХК нар хамтарч Хүрмэн сумын Жанжин багт бага оврын зөөврийн эмнэлэг барьж өгсөн байна. Багийн төв дээр болсон эмнэлэгийн нээлтийн ажиллагаанд БНЧУ-ын ЭСЯ-ны 1 дүгээр нарийн бичгийн дарга, Эдийн засгийн атташе ноён Мах Вратислав, “Альпа Кон” ХХК-ийн захирал ноён Франтмшек Тепли болон “Талын Ихэр” ХХК-ийн захирал Ч.Бүдээ нар оролцжээ. Нээлтийн үеэр Хүрмэн сумаас сонгогдсон Аймгийн ИХТ, ХААН банкны захирал А.Идэрцог 500.0 мянган төгрөг, ЭМГ-ын дарга Ч.Баяржаргал эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх багаж, хэрэгслийг Жанжин багын эмч н.Намгирт болон ЗДТГ-аас Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхтуяа, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Бат-Эрдэнэ нар иж бүрэн компьютерийг Жанжин багын Засаг дарга Т.Ганболд нарт гардуулж өглөө.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 12:29 Мэдээний төрөл ,

0 comments for "Хүрмэн сумын Жанжин баг бага оврын зөөврийн эмнэлэгтэй боллоо"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook