МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Монголын замын компаниуд бусдын оролцоо, дэмжлэггүйгээр ажиллахаар болжээ

Ухаа-Худаг-Гашуун сухайтын чиглэлд 245 км хатуу хучилттай зам тавих ажлын нээлт болов. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Батбаатар,Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Цогтцэций, Баян-Овоо сумын Засаг дарга нар, Ханбогд сумын Засаг даргын орлогч, сумдын Тамгын газрын дарга нар,  замын ажлыг гүйцэтгэх болон нүүрсний тээврийн компаниудын төлөөлөл оролцлоо.

Олон жил хүлээгдэж, олныг бухимдуулж байсан хатуу хучилттай зам тавих ажлыг  ондоо багтаан дуусгаж, ашиглалтанд өгөх гэнэ.

 Нэйшнл Девелопмент, ЭСТО, Эрдэнэ зам, Уорлд Еруна,Жилийн мандал, Мон роуд, Насны зам зэрэг Монголын зам барих чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй  7 компани гүйцэтгэгчээр  ажиллаж байна.

Тус компаниуд нь 100 тн-с дээш даацын авто машин  явах зориулалт бүхий замыг шинэ технологийн дагуу тавих гэж байгаа гэнэ. Анх удаагаа Монголын замын компаниуд бие даан зам тавих гэж байна. 

Ж.Батхишиг (Shuud.mn)



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 10:47 Мэдээний төрөл ,

0 comments for "Монголын замын компаниуд бусдын оролцоо, дэмжлэггүйгээр ажиллахаар болжээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook