МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Төрийн жинхэнэ албаны тушаалын сул орон тоог төрийн холбогдох байгууллагад ажиллаж байгаа болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд байгаа иргэдээс нөхөх зар

ӨМНӨГОВЬ  АЙМГИЙН  НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ
СУЛ ОРОН ТООГ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ
ИРГЭНИЙ НӨӨЦӨД БҮРТГЭГДСЭН ИРГЭДЭЭС НӨХӨХ
ТУХАЙ

Нэг. СУЛ ОРОН ТООГ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНИЙ НӨӨЦӨД БҮРТГЭЛТЭЙ ИРГЭДЭЭС НӨХӨХ ЗАР
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу сул орон тооны талаар Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь  аймаг дахь  төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс  зарлаж байна.
Өмнөговь  аймгийн  нутгийн захиргааны байгууллагуудын  сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.
Хоёр. БҮРТГЭЛ, БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
            Нийтэд зарлаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн дараахь иргэд бүртгүүлж болно.
  • Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид
  • Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэд
Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 204 тоот өрөөнд  2010 оны 05  дугаар сарын 26-ны өдөр хүртэл  10.00-17.00  цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-майл хаяг зэргийг тодорхой дурдана.
Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА
1.    Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn  гэсэн цахим хаягт байгаа Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-тай танилцсан байна.
2.    Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
3.    Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
·         Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл
·         Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албан хаагчийн анкетыг  маягт ¹1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/
·         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
·         Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт
·         Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д заасан асуудлаар цагдаагийн байгууллагын тодорхойлолт
·         “4х6”-гийн хэмжээний цээж зураг 4 хувь
·         Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ын эх хувь
Жич: Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллагад өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ.
            Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын 4.1-д зааснаар мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.


Дөрөв. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА

Тус аймаг дахь нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд 01532-22871  дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.
Өмнөговь аймагт ямар ажлын байрны сул орон тоо байгааг эндээс үзнэ үү



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 09:04 Мэдээний төрөл ,

1 comments for "Төрийн жинхэнэ албаны тушаалын сул орон тоог төрийн холбогдох байгууллагад ажиллаж байгаа болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд байгаа иргэдээс нөхөх зар"

  1. http://shuud.mn/index.php?option=news&task=view&id=4238 minii tuhai

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook