МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Элсэлтийн шалгалтын дүн энэ сарын 27 нд гарна

Энэ жил монгол улсын хэмжээнд 40 орчим мянган хүүхэд элсэлтийн шалгалт өгсөн. Эдгээр хүүхдүүд элсэлтийн шалгалтаа 3-4 хичээлээр өгөсөн билээ. Дээр дурдагдсан 40 мянга орчим хүүхдүүд 3-4 хичээлээр давхардуулан элсэлтийн шалгалтаа өгсөн бөгөөд өнөөгийн их дээд сургуулиудын захиалга эрэлтээс хамааран ихэнх хүүхдүүд математик физик англи хэлээр голчлон шалгалт өгчээ. Элсэлтийн шалгалтыг орон даяар нэгэн зэрэг явуулахад нийтдээ 4 мянга гаран багш сурган хүмүүжүүлэгчид ажилласан  байна. Жилийн жилд элсэлтийн шалгалт явагдахад шалгалтын тест задарсан талаар яригддаг. Тэгээд ч монгол улсд өнөөгийн байдлаар дан шалгалтын текст боловсруулдаг мэргэшсэн хүн байхгүй болохоор боловсролын салбарын эрдэмтэн багш нараар бэлтгүүлдэг байна. Харин энэ жилийн хувьд шалгалтын тест задарсан гэсэн яриа гарсангүй. Одоогийн байдлаар шалгалт өгсөн хүүхдүүдийн дүн оноо гараагүй байгаа аж. Шалгалтын эцсийн дүн энэ сарын 27 нд гарах юм байна. Тиймээс 28 наас эхлэн хүүхдүүд хяналтын оноогоо аван суралцах их дээд сургуулиа сонгож эхлэх юм байна.
Л. Оюу (Shuud.mn)



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 10:51 Мэдээний төрөл

0 comments for "Элсэлтийн шалгалтын дүн энэ сарын 27 нд гарна"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook