МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Дусал Бичээч ( Mongolian Keyboard Layouts driver )

Олон хүмүүс интернэтийн орчинд монголоор бичих болон фонт танигдахгүй байна гэсэн асуудалтай байдаг .Харин манай Дусал Бүлгэмээс нийт компьютер хэрэглэгчиддээ үнэ төлбөргүйгээр Дусал бичээч программыг зориулан хөгжүүлдэг билээ. Энэ удаа тус программын 13 хувилбарыг танилцуулж байна. Мөн дараагийн удаа Дусал бүлгэмээс хамгийн их хэрэглэгддэг монгол фонтуудын /500 орчим/ цуглуулгыг танилцуулах болно.
Дусал бичээч гэж юу вэ?
1. Олон байрлалтай Монгол гарын хөтөч. (Латин үсгийн байрлалаар, стандарт байрлал, юникод болон win-1251 кодлолоор г.м) Жишээ болгон латинд тааруулсан байрлалын зургийг оруулбал: 



2. Бадаагийн Монгол үсгийн хөрвүүлэгчдийг багтаасан. (http://www.badral.net/)
 
Сүүлийн буюу 13 хувилбарт орж байгаа өөрчлөлтүүд:
  • QWERTY байрлал зураг дээрх байдлаар шинэчлэгдсэн.
  • Win-1251(monkey, realmon-той адил) хувилбар буцаж нэмэгдсэн ба хуучны unicode дэмждэггүй програмууд дээр асуултын тэмдэг гардаг байсан алдаа нь засагдсан.
  • Бусад өөрчлөлт, шинэчлэлтүүд
  • XP/Vista/7 32bit/64bitхувилбаруудад сууж ажиллана
  • Зарим хассан Windows-д стандарт Монгол гарын байрлал Mongolian Cyrillic драйверыг нэмж суулгах боломж зэрэг шинэчлэлтүүд орлоо.

Санамжууд:
  • MS Office (word, excel, powerpoint), Adobe Creative Suite 3 (Photoshop, flash, dreamweaver) хувилбарын дээр Unicode асуудалгүй дэмждэг болсон эдгээрээс хойших хувилбар дээр хамгийн сайн ажиллана. (Өмнөх хувилбарууд дээр ашиглах боломж 13 хувилбарт засагдаж багтсан.)
  • Та бүхнийг (arial mon зэрэг фонтыг ашиглахгүй) Arial фонтоор буюу unicode дэмждэг Монгол гараар бичиж байхыг уриалж байна. Хаана ч очоод ямар ч үсэг асуудалгүй гарах учир. windows xp-ийн өөрийнх нь болон Дусал гарын хөтчийг ашиглаарай.
  • Ямар нэгэн асуудал тулгарвал Start->All Programs->Dusal->Help рүү орж зааварчилгааг аваарай. Хэрэв тэндээс хариултаа олоогүй бол энэ бичлэгийн доор сэтгэгдэл бичиж асуух буюу мэйл хаягаар хандаж болно.
Эх сурвалж: http://dusal.blogmn.net/9815/



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 19:12 Мэдээний төрөл ,

1 comments for "Дусал Бичээч ( Mongolian Keyboard Layouts driver )"

  1. bayarlalaa say tataad suulgachlaa

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook