МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Танин мэдэхүйн “Эко” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

“Байгальд эвсэг – багачуудын холбоо” – оос санаачлан жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг танин мэдэхүйн “Эко” тэмцээнийг 2010 оны 05 сарын 04 –ний өдөр Өмнөговь аймгийн БОАЖГазар, Даланзадгад сумын ЗДТГазартай хамтран МСҮТ-ийн урлагийн зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрллөө. Тэмцээнд Даланзадгад сумын 11 жилийн 4 сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн баг нийт 5 баг хооронд мэдлэг оюу ухаанаа сорьсон юм. Энэ жилийн “Эко” тэмцээн нь өнөөгийн нийгэмд үүсээд байгаа “Хатуу хог хаягдал”сэдвийн хүрээнд явагдаж баг тус бүр хатуу хог хаягдлын хор уршиг, хатуу хог хаягдлыг бууруулах талаар шинэ санаануудыг бэлдэж ирсэн байлаа




Тэмцээнд оролцогч багуудын хатуу хог сэдвээр бэлтгэсэн жүжигчилсэн тоглолт … үнэндээ томчууд бид нарч хатуу хогийг өөрсдөө мэдэхгүй хаягдаг юм байна….



“Эко” тэмцээний тэргүүн байрны эзэд… тэд эх дэлхийгээ хамгаалахын тулд хүн бүр мод тарихыг уриалж байлаа…

Энэхүү танин мэдэхүйн “Эко” тэмцээний асуулт хариултын тэмцээний асуултуудыг Хүүхэд залуучуудын Соёл Мэдээллийн төв дээрээс бэлтгэсэн. Тэмцээний шүүүгчээр Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэсийн дарга н. Отгонбаяр, БОАЖГазрын Н. Бурмаа, Боловсрол Соёлын газрын мэргэжилтэн н. Гантуяа нар байв. Тэмцээний дүн гархад 1 байранд 11 жилийн III сургуулийн Х. Туяа багштай “Шонхор” клуб 61 оноогоор 2 байранд МСҮТ-ийн А. Энхбаатар багш “Ногоон дэлхий” клуб 59 оноогоор 3 байранд 11 жилийн II сургуулийн “Цасны хажир” клуб 58 оноогоор тус тус байр эзэлсэн. 

Мэдээг ирүүлсэн: Гүйцэтгэх захирал Н.Ариунсанаа



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 22:27 Мэдээний төрөл , , ,

1 comments for "Танин мэдэхүйн “Эко” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа"

  1. tuya bagshdaa bayar hurgey ee

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook