МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Өмнөговь аймгийн Ханбогд сумын хүүхэд, залуучууд Япон орноор аялах боллоо

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан нь Япон Улсын ОУ-ын сургалтын дэмжлэг үзүүлэх төвийн тэргүүн Огава Кейко.Ф, Ояашими Масачи.М болон Б.Санжидмаа нарыг 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Хадагтай Огава Кейко ОУ-ын сургалтын дэмжлэг үзүүлэх төвийг танилцуулж Монгол Улсад хийж буй өөрсдийн үйл ажиллагаа, үзүүлж буй тусламжийг танилцуулсан юм. Тэрээр 2007 оноос хойш манай орны хүүхэд, залуучууд тэр дундаа хөдөө орон нутгийн, ядуу эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийн боловсролыг дэмжих зорилгоор өөрсдийн зардалаар Япон орноор аялуулах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 40 хүүхэд, залуучуудыг Япон оронтой танилцах аялалд хамруулаад байгаа билээ.

Тэрээр сая 5 сарын 22-26-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллаж, Япон оронтой танилцах аялалд хамрагдах дараачийн ээлжийн 5 хүүхдийн сонгон шалагруулалтыг биеэр үзэж танилцаад ирсэн. Тус уулзалтаар УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан Япон Улсын ОУ-ын сургалтын дэмжлэг үзүүлэх төвийн тэргүүн Хадагтай Огава Кейког Монголын хүүхдүүдийн төлөө хийсэн үйл ажиллагааг үнэлж Монголын хүүхдийн эрхийг хамгаалах төвийн “Алтан медаль”-иар шагнасаныг гардуулж өглөө.

Мөн энэ үеэр орон нутгийн ЕБС-ийн сургалтын талаар дэлгэрэнгүй ярилцаж Ц.Баярсайхан даргын зүгээс цаашид аймгийнхаа хүүхдүүдийн боловсролыг дэмжих тал дээр хамтран ажиллах, Өмнөговь аймгийн хүүхэд, залуучууудыг дээрх танилцах аялалд хамруулах, танилцах аялалд хамрагдах хүүхэд, залуучуудын тоог нэмэгдүүлэх санал тавьсан байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 12:41 Мэдээний төрөл , , ,

0 comments for "Өмнөговь аймгийн Ханбогд сумын хүүхэд, залуучууд Япон орноор аялах боллоо"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook