МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Аялдаг сэтгүүлч буюу алхдаг Цэдэв

Одоогийн 70, 80-аад насны ахмадуудын нэлээд нь хүүхэд, бага залуу ахуйгаа мал хөрөнгө цөөн, амьдрал ахуй ядуу учир хонь мал хариулаж, айл хунарт очихдоо голдуу явган явдаг байжээ. Тэгэхдээ Балдан засгийн хошууныхан бол хөл нүцгэн, зарим нь ямаан баартаг/ямааны гандаж зөөлөрүүлсэн үстэй арьсыг хөлдөө тааруулан тэмээний ноосон утсаар шидсэн өмсгөл/-тайгаар хол ойр явдаг байв. Үүний нэг нь Сэврэй сумын уугуул одоо наяад насны сүүдэр дөхөж яваа ахмад сэтгүүлч Тогоочийн Цэдэв юм. Эднийх угаас мал цөөн, тараг сүүний төдий 10-20-иод ямаатай байдаг байж. Цэдэв тусад орж ажил амьдралын захруу орсон үеэсээ ямаа малаа хариулах, ойр зуурын ажлаа амжуулахдаа явган л явна. Ингэж бага залуугаасаа явган явснаар бие нь эрүүл саруул явдаг байна. Түүний анхны аялал нь 1949 онд эхэлжээ. Улаанбаатар хотын Багшийн сургуулийн нэгдүгээр ангид сурч байгаад зуны амралтаараа замын машинаар гурав хоног явж Өмнөговьд иржээ. Түүнийг ирэхэд ган зудтай байснаас ихэнх сумынхан Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгийн нутаг руу нүүсэн учир шуудан холбоо ховор байв. Залуу хүү Сэврэй нутаг явж гэртээ харьж ээжтэйгээ золгох унаа олдохгүй аймгийн төвд 13 хоножээ. Нэг өдөр аймгаас Овоотын отряд хүрдэг шуудангын машинд сууж үдэш бүрийгээр Ноён сумын төвд ирж. Хүү машин дээрээ унтаж өглөөтэй золгов. Тэрээр нар мандахтай уралдан босч гэрт орвол сумын түүхий эдийн эрхлэгч (хар) Балсан гуайнх байсан юмсанж. Очих газар Сэврэй сум хаашаа байгааг мэдэхгүй учир Залаа хайрханы орой дээр гарч харвал Сэврэй уул баруун хойд зүгт цэнхэртэн байхыг харсан Цэдэв тэр зүгт алхахаар шийджээ. Зургаадугаар сарын тэр нэгэн өдөр 10 цагийн орчимд Ноён сумын төвөөс гарч газрын эвийг үл тоон Ханын хэцийн уул толгодыг шууд шууд даван явсаар Сэврэй сумын төвд иржээ. Оройтож ирсэн ч гэртээ харьж ээжтэйгээ уулзах гэж яарсан хүү гэр орноо хаана байгааг сурвал, багийн дарга Д.Батаа гуай “Чи тэр холоос явган нүцгэн ирчихээд одоо явна гэж юу ярьж байгаа юм. Амарч хоноод өглөө яв, бас ч жаахан зайтай шүү” гэжээ. Цэдэв тэндээ хоноод маргааш өглөө нь гүйгээд харьж. Анхны энэ хөгтэй түүхтэй аялал нь сүүлдээ ажлын чөлөө амралтын үеэр газар үзэж байгаль орчинтой танилцах, бусад амин хувийн ажлаар явганаар явах хобби болжээ. Сэврэйгээс Ноён суманд урилгаар, Өвөрхангайн Хужиртаас Бат-Өлзий суманд, Бат-Өлзийгөөс Хужиртад, Балга усны голоос Өмнөговь аймгийн төвд /ирэх буцах 45 километр газар долоон удаа/, Буурын араас сайхан Сүүжид хүрэх гэх мэт 10 гаруй удаагын аялалд явганаар явсныг тооцоход 80.600 км, хорин жил мал дагасан, ойр зуур явсныг нэмж тооцвол сүүлийн 60 гаруй жилд ойролцоогоор 100,000 км зам туулсан гэж үзэж болох юм. Ингэж ойр хол явган аялахад бороо цас, үер ус, салхи шуурга зэрэг байгалийн болон бусад бэрхшээл тохиолдож байсныг сэтгэлийн тэнхээ, эрүүл саруул биеийн чадлаар давж явсан нэгэн. Т.Цэдэв ингэж аялан явахын зэрэгцээ биеийн тамир спортод нилээд сонирхолтой, хөнгөн атлетик, ойрын зайн гүйлтэд спортын гуравдугаар зэрэгтэй. Тэр одоо ч өглөөд 16 тоот гиминасткаа хийсээр, мал сүргээ малласаар Өмнөговь аймгийнхаа Даланзадагад сумын 8-р багт бие тэнхлүүн амьдарч явна.

Ж.Сайнжаргал
Мэдээний эх сурвалж: "Монгол Говь" сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 13:55 Мэдээний төрөл ,

1 comments for "Аялдаг сэтгүүлч буюу алхдаг Цэдэв"

  1. Bi ohin ni bna manai aawiin tuhai bichsend bayarlaa manai aaw alhah mash durtai vniihee hvchend ervvl saruul enh tunh amidarj bna ta bvhend bayarlaa tsaashdiin ajilt chini amjilt hvsii

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook