МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Даланзадгад хотын иргэд газрын доорхи усны асуудлаар чуулав

Газрын доорхи талаарх мэдлэг ойлголтыг дээшлvvлж байгалийн энэхvv амин чухал нєєцийг зєв зохистойгоор удирдахын ач холбогдлыг сурталчлах зорилгоор Усны хэрэг эрхлэх газрын болон Дэлхийн Банк хамтран Ємнєговь аймагт 4-р сарын 26-нд семинар зохион байгуулсан байна.

Нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулагдсэн энэхvv семинарыг Ємнєговь аймгийн засаг даргын орлогч удирдан явуулсан бєгєєд семинарын хэлэлцэх асуудлын тєвд Ємнийн Говийн бvсэд єрнєх урт хугацаат уул уурхайн олборлолт боловсруулалтын vйл ажиллагаа нутгийн ард иргэдийн усны хэрэглээнд сєргєєр нєлєєлєх нєлєєллийг багасгах стратеги бодлогын талаарх хэлэлцvvлэг байв. Газрын доорхи ус нь Ємнєговь аймгийн оршин суугчдын хувьд усны хэрэглээний дан ганц эх vvсвэр юм.

Газрын доорхи усны нэгдсэн удирдлага зохистой байдлаар хэрэгжээгvй тохиолдолд газрын доорхи усыг буруугаар ашиглах, улмаар шавхах магадлал єндєр. Одоо байгаа мэдээлэл дээр суурилан тооцоолол хийвээс Ємнийн Говийн газрын доорхи усны нєєц нь хэд хэдэн томоохон хэмжээний уул уурхайн цогцолбор болон нутгийн ард иргэдийн усны хэрэгцээг 15-20 жилд хангах боломжтой харагдаж байгаа боловч газрын доорхи усны удирдлагыг зохисгvйгээр хэрэгжvvлсэн тохиолдолд уг хугацаа хавьгvй наашлах магадлалтай гээдгийг энэ vеэр Ноён Туинхоф онцолсон байна.

Газрын доорхи усны удирдлагыг сайжруулах, vvнд газрын доорхи усны удирдлагын тєв байгуулах боломжийн талаар санал дэвшvvлж хэлэлцсэн юм. Одоогийн байдлаар, тус бvс нутгийн газрын доорхи усны байршил, тvvний чанар болон хэмжээний талаарх зєрvvтэй мэдээлэл сонирхогч талуудын дунд тархсан байдалтай байна.

Дэлхийн Банкны Улаанбаатар дахь Суурин тєлєєлєлгчийн газрын Дэд бvтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жим Райхерт онцолж хэлэхдээ газрын доорхи усны удирдлагыг сайжруулах стратеги бодлого, тєлєвлєгєєг боловсруулахдаа нийт оролцогч талуудын, ялангуяа орон нутгийн засаг захиргааны санал бодлыг тусгаж байхын чухлыг тэмдэглэв. Чадавхийг дээшлvvлэх асуудал чухлаар тавигдах асуудлуудын нэг билээ.

“Энэ асуудалд хандах vр дvнтэй бєгєєд тогтвортой арга механизмыг хэвшvvлэхэд орон нутагт ажиллаж буй ус судлаачид, барилгын инженерvvд, уул уурхайн компаниудын ажилтнууд болон усны асуудал хариуцсан тєрийн байгууллагуудын хооронд идэвхитэй харилцаа холбоо, мэдээллийн чанарлаг солилцоо бий болгох нь асар чухал юм” гээдгийг ноён Райхерт онцлон тэмдэглэсэн байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 23:28 Мэдээний төрөл ,

0 comments for "Даланзадгад хотын иргэд газрын доорхи усны асуудлаар чуулав"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook