МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Сурвалжлагчийн ажил үнэхээр хүнд хэцүү ажил юм байна

Өмнөговь аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан “Хишиг өдөр” үйл ажиллагаа зохиосон юм.
Монгол говь сонины сурвалжлагчаар Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Жамъянхорол ажиллалаа. 
Сонины сурвалжлагчаар ажиллахад ямар байсан талаар сэтгэгдлийг нь авсан юм. Тэрээр хэлэхдээ сурвалжлагчийн ажил үнэхээр хүнд хэцүү ажил юм байна гэдгийг өнөөдрийн сурвалжлагаас мэдэрлээ. Ярилцлага авах гэж заримынх нь араас гүйж ч үзлээ. Сэтгүүлч хүн маш хурдтай, авхаалжтай байх шаардлагатай байдаг юм байна. 
Манай сэтгүүлчид хоол цай, ар гэрээ хойш тавин их хөдөлмөрлөж, явж, нилээдгүй зовлонг туулж байж мэдээлэл олж авч, түүнээ боловсруулж ард түмэндээ хүргэдэг хэцүү ажлыг гүйцэтгэдгийг биеэрээ явж үзлээ. Миний хувьд өнөөдөр энэ ажлыг хийснээрээ хүмүүсийн амьдралын гүнд орлоо. 
Урьд нь махны захаас би хүнсний хэрэгцээт махаа аваад л гардаг байсан. Махны захаар орж худалдагчидтай уулзахад үнэн сэтгэлээсээ болж бүтэхгүй байгаа зүйлээ хэлж байна. Махны ченжүүд бидний ажлыг дэмжсэн төрийн бодлого байдаггүй,нааш нь цааш нь нүүлгэж шилжүүлдэг гэх зэрэг асуудлаа ярьж байлаа. Тэдэнд ажил үйлчигээгээ явуулахад бэрхшээл зовлон байдгийг ойлголоо. Эдгээр хүмүүст чиглэсэн бодлого дутагдаж байгаа нь харагдаж байна. Тодорхой холбогдох байгууллага, хүмүүстэй асуудлыг шийдэх талаар ярих болно. 
Орон нутгийн сэтгүүлчиддээ хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Ард олондоо шинэ, соргог мэдээллийг хүргэдэг ажил үйлс нь сүү мэт цагаан, үзгэн хүлэг нь цуцашгүй, үг бүр нь оновчтой байхын ерөөлийг өргөн дэвшүүлсэн юм. Ийнхүү орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан төрөл бүрийн арга хэмжээг зохиолоо



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 22:08 Мэдээний төрөл , ,

0 comments for "Сурвалжлагчийн ажил үнэхээр хүнд хэцүү ажил юм байна"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook