МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

“Говийн бүсийг хөгжүүлэх нь...” төслийн уралдаан

   Монгол улсын газар нутаг байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрхөө хадгалж үлдсэн нь дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Ялангуяа говийн бүсийн ховордсон ургамал, амьтны аймаг экологийн тэнцвэрт байдал талаасаа ач холбогдол өндөр юм. Ашигт малтмалын олон орд газрыг энэ бүс нутагт ашиглаж эхлээд байгаа нь хүнд, хөнгөн үйлдвэрлэл хөгжүүлэх өргөн боломжийг бидний өмнө нээгээд байна. Гэхдээ байгаль экологит хор нөлөөгүй эрүүл эдийн засгийн хөгжлийн концепци боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг ч бас та бидэнд ногдож байна. 
   Энэхүү Дэлхийн анхаарлын төвд байдаг Монголын Говийн бүсийг хөгжүүлэх ажлыг идэвхтэй, үр дүнтэйгээр зохион байгуулах үйлсэд “Даланжаргалан нутгийн зөвлөл” ТББ-ын зүгээс багахан ч атугай хувь нэмэр оруулах зорилгоор “Говийн бүсийг хөгжүүлэх нь...” нэртэй төслийн уралдааныг зохион байгуулж байна. 
   Танай хамт олныг бидний санаачилж буй ажлыг дэмжин, говийн бүсийн хөгжилд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэн, өөрсдийн хувь нэмрээ оруулан хамтран ажиллана гэдэгт итгэж байна. 
Болзол: Тус төслийн уралдааны эцсийн шатанд шалгарсан багуудын бүх гишүүд ажлын байраар хангагдана. 
1-р байр- нэг баг: 400 мянган төгрөг, ажлын байр, тэргүүн байрын өргөмжлөл 
2-р байр- нэг баг: 250 мянган төгрөг, дэд байрын өргөмжлөл 
Тусгай байр- хоёр баг: 150 мянган төгрөг, өргөмжлөл 

НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА           Ж.ЭНХСАЙХАН
******************************************************************************************************************
УРАЛДААНЫ УДИРДАМЖ 
“Говийн бүсийг хөгжүүлэх нь...” төслийн уралдаан 
Зохион байгуулагч: “Даланжаргал нутгийн зөвлөл” ТББ 
Зорилго: Говийн бүсийг хөгжүүлэх, залуусын оролцоог нэмэгдүүлэх 
Уралдааны чиглэл: 
  • Ферм 
  • Мал аж ахуй 
  • Туслах аж ахуй 
  • Газар тариалан 
  • Төмс, хүний ногоо 
  • Уранш, тариалан 
  • Малын тэжээл 
  • Хөнгөн үйлдвэр 
  • Хүнсний үйлдвэр 
  • Сүү сүүн бүтээгдэхүүн 
  • Уул уурхайн үйлдвэрлэл 
  • Хүнд үйлдвэрлэл 
Төсөлд тавигдах шаардлага: 
Төслийг шивж бэлтгэсэн байна. 
Arial, Arial Mon, Times New Roman фонтуудаар 10-12 хэмжээсээр бичнэ. 
Төслийг ирүүлэхдээ хэвлэмэл хэлбэрээр 2 хувь, мөн файл хэлбэрээр бэлтгэнэ. 
Төслийн багийн гишүүдийн танилцуулга, ахлах багш /зөвлөх/ -ийн танилцуулгыг мөн хавсаргана. 
Төсөлд тавигдах ерөнхий стандартын дагуу төслийг бэлтгэх бөгөөд, төсөлд тусгагдсан аливаа мэдээллийн эх сурвалж үнэн бодитой байх шаардлагатай. 
Гишүүдийн тоо: Нэг багт 1-5 хүн 
Шагналын сан : Сургалтын төлбөр, ажлын байр 
Бүртгэлийн хугацаа: 2010 оны 5-р сарын 21-ий 18.00 цаг хүртэл 
Бүртгэлийг: Монголын Ардчилсан Холбооны байр - 206 тоот 
Дэлгэнрэнгүй мэдээллийг: (11)35-4967, 9605-9625, 9666-4480



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 12:37 Мэдээний төрөл ,

0 comments for "“Говийн бүсийг хөгжүүлэх нь...” төслийн уралдаан"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook