МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Солонгост гэрээгээр ажиллах



Мэдээлэл 
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, БНСУлсын Хөдөлмөрийн яамны хооронд “БНСУлсад ажиллах хүч илгээх тухай харилцан ойлголцлын санамж бичиг” –ийн дагуу БНСУлсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох 6 дахь удаагийн шалгалтыг авах болсныг мэдэгдье.   
1.  Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл  
БНСУлсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл 2010 оны 5 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд дээр явагдана.   
·         3.5 х 4.5 хэмжээтэй цээж зураг 2 хувь /сүүлийн 6 сарын дотор авахуулсан/
·         Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, тэдгээр баримт бичгийн хуулбарууд
·         Солонгос хэлний шалгалтын хураамж 26000 төгрөг
  Солонгос хэлний шалгалтын хураамж төлөх заавар:
o    Төлбөр хийх банк: ХААН банк
o    Дансны дугаар: 5111008464 (төгрөгийн данс)
o    Хүлээн авагчийн нэр: YOU MYEOUNG SOO
o    Бүртгэлийн нийт хураамж: 26000 төгрөг
  БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэн та доорх шаардлагыг хангасан бол солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг өгөх эрхтэй. 
1.        18-39 насны Монгол улсын иргэн /1971.06.28-1992.06.27 хооронд төрсөн/
2.        Ял шийтгэлгүй
3.        БНСУ-д хууль бусаар амьдарч байгаагүй болон албадан саатуулагдаж байгаагүй
4.        Монгол Улсаас гарах эрхээ хасуулаагүй  
2.   Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг авах
Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг Улаанбаатар хотод 2010 оны 6 дугаар сарын 27-ны өдөр авна. Шалгалт авах байр, шалгалтын цагийг 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зарлана.   
·         Шалгаруулж авах иргэдийн тоо: 3100 хүн (дээд оноо 200, үүнээс 80-с дээш оноотой иргэд дундаас хамгийн өндөр онооны дарааллаар шалгаруулна) 
Ш  Жижиг дунд үйлдвэрийн салбарт 3000 хүн
Ш  Хөргөх үйлдвэрийн салбарт 100 хүн 
Жич: Шалгалтанд тэнцэх иргэдийн тоо нь үйлдвэрийн салбарт ажилчин авах эрэлт, ажиллах хүчний квотын тооноос шалтгаалан өөрчлөгдөж болно.  
·         Шалгалтын бүтэц болон оноо 
Асуулт Оноо Хугацаа
Сонсох асуулт 25 асуулт 100 30  минут
Унших асуулт 25  асуулт 100 40 минут
Нийт 50  асуулт 200 70 минут
  
3. Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг өгөх хүсэлтэй иргэдийн анхааралд 
1.        Та солонгос хэлний зохих мэдлэгтэй байх шаардлагатай.Энэ удаагийн солонгос хэлний төвшин тогтоох шалгалт нь зөвхөн үйлдвэрийн салбарт ажиллах хүч авахаар авч байгаа шалгалт учир солонгос хэлний зохих мэдлэгтэй байх шаардлага тавьж байгаа болно.  
2.        Зөвхөн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. “Бүртгүүлж өгнө, солонгос хэлний төвшин тогтоох шалгалтанд оруулж тэнцүүлж өгнө” гэсэн хувь хүнд хууран мэхлэгдэх, өөрийгөө хохироохгүй байхыг анхааруулж байна. Бүртгэлийн хураамжийг зөвхөн дээр дурьдсан дансанд тушаана.  
3.        Та ямар нэгэн өвчингүй, эрүүл байх шаардлагатай.Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэдийн дараагийн том шалгуур нь эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ байдаг. Хэдийгээр та солонгос хэлний төвшин тогтоох  шалгалтад тэнцсэн ч эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй бол таны нэр БНСУ-ын хөдөлмөрийн биржид байршихгүйгээс гадна та солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын хураамж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээний хураамж болон үнэт цагаараа хохирох болно. Тиймээс та  БНСУлсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй бол солонгос хэлний мэдлэгтээ анхаарч, өвчингүй /Элэгний В,С вирус, ДОХ, тэмбүү, сүрьеэ зэрэг өвчингүй/ эрүүл байх шаардлагатай.   
БНСУ-ын хөдөлмөрийн биржид нэрээ байршуулснаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах баталгаа болохгүй. Учир нь БНСУ-ын жижиг дунд үйлдвэрийн эзэд өөрсдийн үйлдвэрийн газартаа ажиллах гадаад ажилчныг сонгон авдаг болно.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 16:32 Мэдээний төрөл

1 comments for "Солонгост гэрээгээр ажиллах"

  1. solongos yavna gedeg heseg buleg hunii biznes bolj dee

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook