МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Саусгоби сэндс компани нэрэмжит олимпиад зохиолоо

Аймаг орон нутагтайгаа нягт хамтран ажиллах бодлого явуулдаг тус компани саяхан Гурвантэс сум, Даланзадгад хотын дунд сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд компанийнхаа нэрэмжит англи хэл, математикийн олимпиад зохион явуулав. Гурвантэс сумын дунд сургуулийн 9, 10 дугаар ангийн сурагчдын англи хэлний олимпиадад 70 гаруй сурагч оролцсоноос 9в ангийн сурагч Э.Төгсбилэг, 10б ангийн сурагч Г.Номиндалай, Ц.Даваа нар эхний гурван байрт шалгарч, 9в ангийн Э.Зулбаяр тусгай байр эзлэв. Даланзадгадад зохиогдсон математикийн олимпиадад аймгийн төвийн 11 жилийн сургалттай дөрвөн сургуулийн 10 дугаар ангийн 100 орчим сурагч оролцсоноос Эрдмийн гэгээ сургуулийн 10а ангийн С.Цэндсүрэн, Э.Өнөтүшиг, Н.Боргил нарын гурван сурагч эхний гурван байрт шалгарч багшаа баярлууллаа. Харин шагналт байрт Эрдмийн гэгээ сургуулийн 10б ангийн сурагч Б.Баасандэмбэрэл тодорчээ. Саусгоби сэндс компаний Засгийн газар, орон нутагтай харилцах хэлтсийн Менежер Н.Туяа, ажилтан Ц.Төгсөө нар дээрх байр эзэлсэн сурагчдад өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, компаний дурсгалын зүйлс гардуулж сурлагын өндөр амжилт хүслээ

Мэдээний эх сурвалж: "Монгол Говь" сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 12:12 Мэдээний төрөл , , ,

0 comments for "Саусгоби сэндс компани нэрэмжит олимпиад зохиолоо"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook