МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Бидэнд нэг сая төгрөг хандивласанд баяртай байна

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нь 60-аад жилийн түүхтэй байгууллага. Орон нутагт салбар зөвлөл нь шинэчлэгдэн зохион байгуулагдаад ажлынхаа анхны салхийг Өмнөговийн ирээдүйг тодорхойлох Таван толгой уурхайгаас эхэлж байна. Сэтгүүлчид бүх зүйлийн тэргүүн эгнээнд явж бүх салбарын мэдлэг мэдээлэлтэй байх ёстой байдаг. Манай аймагт уул уурхай их хөгжиж байна. Иймээс СНЭ-ийн салбар зөвлөлөөс уул уурхайтайгаа эхэлж танилцая гэж шийдсэн. Ингээд орон нутгийн өмчит Таван толгой уурхайгаас аяллынхаа анхны гарааг эхэлж байна. Аливаа төрийн бус байгууллага анх үйл ажиллагаа эхлэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг. Үүнийг Таван толгой ХК-ийн захирал Х.Түмэнбаяр соргогоор, бизнесмен хүний нүдээр харж өөрийн санаачлагаар бидэнд нэг сая төгрөг хандивласанд баяртай байна. Цаашдаа маш их зүйл хийхээр төлөвлөж байгаа. Сэтгүүлчдээ мэрэгшүүлэх, төрөл бүрийн аялал зохион байгуулах зэргээр Өмнөговь аймагтаа хэвлэл мэдээллийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно. Энэ удаагийн аялалд орон нутгийн бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцож байгаад баяртай байна

Мэдээний эх сурвалж: "Монгол Говь" сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 12:07 Мэдээний төрөл , ,

0 comments for "Бидэнд нэг сая төгрөг хандивласанд баяртай байна"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook