МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Аймаг бүрээс азтанууд тодорлоо

 Мобиком Корпорациас нийт хэрэглэгчдийнхээ дунд 4-р сарын турш зарласан "Аймаг бүрээс саятан" тодруулах азын сугалааны нэвтрүүлэг 5-р сарын 5-ны өдөр МҮОНТВ-ээр цацагдаж 25 саятан тодорлоо.
Азтанууд маань Монголын хамгийн өнөр бүл Мобикомоос тодорч аймгаа төлөөлөн азтан болсондоо ихэд баяртай байсан юм.

Аймгаасаа тодорсон Агуу том Саятан шүү дээ, би
/Говь-сүмбэр аймгийн Баян-тал сумын азтан Л.Сэрээтэр/
Би Мобикомын гар утсыг 6 жил барьж байгаа. Нэгжээ авахдаа шаардлагатай үе гарвал бага багаар авдаг. Энэ удаад яагаад ч юм нэгж авмаар санагдаад, азын сугалаанд хийморио сорьмоор санагдаад байсан юм. Гэтэл саятан болоод бөөн баяр хөөр л байна. Азын сугалаанд аймгаасаа ганцаараа тодорсон Агуу том саятан гээд нутгийнхан маань баяр хүргэж байна. Сугалааны нэвтрүүлэг гарах үед манай аймагт цахилгааны хязгаарлалт хийсэн байсан. Хүмүүс Монгол улсын өнцөг булан бүрээс залгаж, саятан болсноо бусдаас л мэдлээ.
/Архангай аймгийн Архангай сумын малчин, азтан Лүүжирын Бат-эрдэнэ/
Анх гар утасны сүлжээ орсон цагаас эхлэн Мобигоо барьж байна. Хөдөөний биднийг холбоогоор таслалгүй байна гэдэг чинь их буян шүү. Харин өчигдөр сугалааны нэвтрүүлгээ үзээд байж байтал хамгийн анхны азтан нь болчихлоо. Архангай аймгаас цорын ганц азтан нь болсон гэдгээ мэдээд их л баярлаж байна. Манай нутгийнхан, Улаанбаатарт суугаа нутгийн иргэд хүртэл баяр хүргэж байна. Нутгийнхан маань амь нэгтэй нь тэр шүү дээ. Аймаг бүрт азтан тодруулж хүн бүрийг баярлуулж байгаа Мобикомынхондоо баярлалаа.
/Баян-өлгий аймаг Баян-нуур сумын малчин Жамаулбекийн Иваниш/
Сугалааны рекламыг үзсэнийхээ дараа 5000  нэгжээр 1 удаа, 2500 нэгжээр 2 удаа цэнэглэсэн. Аль алтан гартай хүнээс авсан нэгж юм бүү мэд, өнөөдөр саятан болчихоод байна. Азын шагналаа гэр бүлийнхэнтэйгээ хамт хуваалцана.

Аймаг бүрт азтан сугалаат худалдаагаар тодорсон 25 азтан:
Хэрэглэгчийн дугаар Аймаг
1 95729026 Архангай
2 95420215 Баян-Өлгий
3 99448250 Баянхонгор
4 95136415 Булган
5 99829901 Говь-Алтай
6 99154749 Говьсүмбэр
7 95209202 Дархан
8 95589324 Дорнод
9 99775086 Дорноговь
10 99292415 Дундговь
11 95268724 Завхан
12 95361721 Орхон
13 99701247 Өмнөговь
14 99648120 Өвөрхангай
15 99187360 Увс
16 99518695 Сүхбаатар
17 95027634 Сэлэнгэ
18 99870745 Төв
19 99473016 Ховд
20 95770598 Хэнтий
21 95031096 Хөвсгөл
22 99293321 Улаанбаатар
23 99297738 Улаанбаатар
24 99776302 Улаанбаатар
25 99084924 Улаанбаатар

Монгол орны 324 сум суурин газраас аймгаа төлөөлөн азтан болсон 25 азтанууддаа МобиКомын нэг сая хэрэглэгчийн өмнөөс баяр хүргэе.

Mobicom.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 13:07 Мэдээний төрөл , , ,

0 comments for "Аймаг бүрээс азтанууд тодорлоо"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook