МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Таван толгойн Мөргөцөг, Энержи ресурсын шүүрлийн ус нянгийн бохирдолттой

Стандартчилал Хэмжилзүйн нэгдсэн лабораторит дөрөвдүгээр сарын байдлаар нийт 22 төрлийн 457 дээжинд шинжилгээ хийлээ. Гадаад орчны 40 арчдас шинжилснээс таван арчдас, эрүүл зүйн болон стандартын шаардлага хангахгүй байлаа. Хөдөө орон нутгийн болон аймгийн төвийн гүний худгуудын ундны усны 36 дээж шинжлэгдсэнээс 17 ус стандартын шаардлага хангахгүй байсан. Үүнд: •Таван толгой ХК-ны Мөргөцөг болон Зодохын ус, Энержи ресурсын шүүрлийн ус, Цагаан хадны ундны ус нянгийн бохирдолттой байсан бол Саусгоби сэндс ХХК-ийн ундны ус, Хан-богд сумын иргэн Буян-Өлзийн худгийн ус тус тус фтор өндөртэй байв. Мөн Олон –Овоот алтны уурхайн ундны ус, Манлай сумын Үйзэнгийн ус, Таван толгой ХК-ны 1ба 2-р худгийн ус, Энержи ресурсын ундны ус, Цагаан хадны худгийн болон шүүсэн ундны ус хатуулаг өндөр байгаа нь шинжилгээгээр тогтоогдлоо.

Мэдээний эх сурвалж: "Монгол Говь" сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 14:00 Мэдээний төрөл

0 comments for "Таван толгойн Мөргөцөг, Энержи ресурсын шүүрлийн ус нянгийн бохирдолттой"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook