МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Мэндчилгээ: ”Монгол 999 үндэсний нэгдэл” ХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчдэд

Монголын ард түмэн язгуур эрх ашгийнхаа төлөө эвлэлдэн нэгдэж чаддагийг илтгэн харуулж, үндэсний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон “Монгол 999 үндэсний нэгдэл” ХК-ийг үүсгэн байгуулалцсан Та бүхэндээ баяр хүргэн, мэндчилж байна.

Та бүхний итгэлийг хүлээн сонгогдсон 15 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөн удирдах зөвлөл сонгогдсон анхны өдрөөсөө ажилдаа орж, компанийхаа дүрэмд заасан эрхэм зорилгоо хэрэгжүүлэх стратегийг тодорхойллоо.

Монгол улс маань иргэн бүр нь чинээлэг, эх орондоо сэтгэл тэнүүн, амар тайван амьдардаг, цэцэглэн хөгжсөн сайхан орон болох гэрэлт ирээдүйг ойртуулахын төлөө эхний ээлжинд стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордуудаа монголчуудынхаа хүчээр, эх орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө ашиглах нь бидний ойрын зорилт.

Цаашдаа нийгэм, эдийн засгийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 2,7 сая гаруй хувьцаа эзэмшигчтэй дэлхийн хэмжээний томоохон компани болгон өргөжүүлэх үйлс маань улам эрчимжин хүчээ авч байна.

Үндсэн хуульд нийт ард түмний өмч гэдгийг тунхагласан байгалийн асар их баялагаа гадныхнаар ашиглуулан орлогын тодорхой хувийг хүртээд суух биш, харин монголчууд өөрсдөө бие даан ашиглаж, удирдан зохион байгуулж, үр шимийг нь монгол эх орондоо зуун хувь vлдээж, эх орноо цэцэглүүлэх болно.

Энэ үйлсэд монгол хүн бүрийн итгэл, дэмжлэг, хүчин зүтгэл, оролцоо чухал гэдгийг үүсгэн байгуулагч - хувьцаа эзэмшигч Та бүхэн маань ард түмэндээ харуулж чадсанд гүнээ талархаж, та бүхнээрээ бахархаж байна.

Монголчууд нэгдсэн цагтаа хүчтэй байсныг дэлхий дахинд дахин сануулж, Монголчууд нэгдсэн цагтаа хүчтэй байхыг ирээдүй хойчдоо бид батлан харуулна.


ХҮЧИРХЭГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА "МОНГОЛ 999 ҮНДЭСНИЙ НЭГДЭЛ" ХК-ИЙН

ТУЗ-ИЙН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ


Эх сурвалж: Shuud.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 18:58 Мэдээний төрөл , ,

0 comments for "Мэндчилгээ: ”Монгол 999 үндэсний нэгдэл” ХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчдэд"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook