МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

SKYTEL, MOBICOM, UNITEL компаниудыг хууль зөрчсөн гэж үзлээ



Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Скайтел”, “Юнител”, “Мобиком” ХХК-иудын нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Цогтгэрэлд холбогдох хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч компаниуд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч С.Цогтгэрэлийн өнгөрсөн оны наймдугаар дугаар сарын 31-ний өдрийн шийтгэврийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. “Скайтел”, “Юнител”, “Мобиком” ХХК-иуд нь “Жи мобайл” ХХК-ийн сүлжээнд холбогдох харилцан холболтоо мөн сарын 19-нд хязгаарласан үйлдэл нь Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын
улсын байцаагч С.Цогтгэрэл дээрх дүгнэлтийг үйлдэж, шийтгэврээр нэр бүхий компаниудыг торгосон нь маргааны эхлэл байсан.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээрх хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээд нэр бүхий компаниудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны. шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Түүнчлэн өчигдөр Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар энэ хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Эх сурвалж: Үнэн | 2010-04-14



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 16:35 Мэдээний төрөл ,

0 comments for "SKYTEL, MOBICOM, UNITEL компаниудыг хууль зөрчсөн гэж үзлээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook