МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

"Говийн Элсэт Манхан" ХХК хамтран ажиллах урилга


Танд энэ өдрийн амгаланг айлтгая. 

   “Говийн элсэт манхан” ХХК нь 2007 оны 06 сард үүсгэн байгуулагдаж нутгийн ард олондоо цаг алдалгүй гар утасны бүх төрлийн үйлчилгээг ойртуулан хямд чанартай үйлчилгээг үзүүлэхийг зорьж орон нутагт эрхэлсэн тодорхой ажилгүй залуучуудыг сонгон шалгаруулж гар утас засварын мэргэжлийн сургалтанд хамрагдуулан мэргэшүүлж улмаар Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сумдуудад “Sky com” гар утасны засварын төвийг 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр нээн нутгийн зон олныхоо талархлыг хүлээж амжилт бүтээлээр арвин ажиллаж байна. 

   Түүнчлэн манай компани нь бизнесийн шинэтгэлийн жилийг угтан орон нутгийн бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжин бусдад сурталчилан таниулах, үйл ажиллагааны хүрээг тэлэх,түншлэлийг бий болгох зэрэг мэдээлэл зуучлалаар хангах чадварлаг баг бүрдүүлэн “Sky” бизнес мэдээлэл зуучлалын төвийг 2009-11-р сард 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр нээн одоог хүртэл үр бүтээлтэй ажиллаж байна. Орон нутгийн бизнес эрхлэгчид биеэ даасан эдийн засгийн чадвартай , хөгжлийн ирээдүй болсон улсдаа тэргүүлэгч үйлдвэржсэн хот болгоход хувь нэмрээ оруулан ажиллах нь манай sky төвийн гол зорилго юм. 
   
   Өмнөговь аймгийнхаа бизнес эрхлэгчидтэй цаг алдалгүй холбогдож байх нь хурдацтай хөгжиж буй хөгжлийн эздийг чадваржуулах нь орон нутаг болон улс эх орны хөгжлийн баталгаа юм Тиймээс “Sky” бизнесийн мэдээлэл,зууучлалын төвийн зорилго хөтөлбөрийг дэмжиж хамтран ажиллах хүсэлтийг хүлээн авч бодлогоор болон санхүүгээр дэмжин ажиллана гэдэгт итгэж байна. 

   Таны ажил гүйцэтгэгч байгууллагаар ажиллахад “Sky” бизнесийн мэдээлэл,зуучлалын төвийн чадварлаг хамт олон хэзээд бэлхэн гэдгээ илэрхийлье. 

Хүндэтгэсэн: 
              ЗАХИРАЛ               А.ОТГОНЧУЛУУН

 ******************************************************************************************
Харилцах хаяг: 
Монгол улс Өмнөговь аймаг Даланзадгад сумын ЗДТГазрын 110 тоот.
Утас:88104949 88533377 88076622 88196622
Fax: 01532-2-3434 E-mail: SKYCOM_Umnugovi@yahoo.com



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 23:27 Мэдээний төрөл ,

0 comments for ""Говийн Элсэт Манхан" ХХК хамтран ажиллах урилга"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook