МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Оюутолгойн ТУЗ-ийн гурван Монгол толгой

“Оюутолгой” ХХК-ийн есөн гишүүнээс бүрдэх Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талаас орох “гурван толгой” хэн байхыг Төрийн өмчийн хороо шийднэ. Төлөөлөн удирдах зөвлөлд “Рио Тинто”, “Айванхоу майнз” тус бүр гурав, нийт зургаан саналтай байх бол манай талын 34 хувийг төлөөлж цөөнх болох хүмүүс монголчуудын итгэл найдварыг хүлээж чадах зангараг заана. Төр, эрх зүй, уул уурхайн мэдлэг боловсролтой, гадаад хэлний чадвартай байх шалгууртай.

Долоо хоногийн пүрэв гариг бүрт болдог ТӨХ-ны зөвлөлийн хурал Монголын талаас оруулах гурван гишүүнийг тодруулахаар хоёр удаа товлогдоод хойшилсон. ТӨХ-ны дарга Д.Сугар нэрсийг тохиролцсон гэж хүлээн зөвшөөрч, хурлын шийдвэр гараагүй байхад зарлахаас татгалзлаа. Хурал хойшилсон шалтгааныг улс төрийн дээд хүрээнд нэрсээ гүйцэд тохиролцоогүйтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна. “Гурван толгой”-н нэгд нэр дэвшиж, хэвлэлээр хамгийн олон удаа нэрлэгдэж байгаа хүн бол Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди. Олон нийтэд зарлаагүй байгаа нэрсийн дотор дипломатч Ч.Батсүх байсан гэж мэдээлсэн батлагдахгүй байна. Бүх ард түмний саналыг авч, улс төлөөлж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр гурвыг томилбол яасан юм бэ гэсэн шоглоом ч гарлаа. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат уул уурхайн инженер, доктор цол хамгаалсан, алт хөтөлбөрийг санаачилсан төрийн тэргүүн. Харин гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр англи хэлтэй учир цагаан арьстнуудтай хэл амаа ололцох биз гэж хошигнож байгаа юм. Оюутолгойн ТУЗ-д Н.Багабанди томилогдох нь тодорхой байна

Д.Очир

Эх сурвалж: Shuud.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 17:49 Мэдээний төрөл , ,

0 comments for "Оюутолгойн ТУЗ-ийн гурван Монгол толгой"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook