МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Тендерийн урилга 2010/13

Огноо: 2010.03.31
Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн “Сумдын сургууль, цэцэрлэгүүдэд компьютер техник хэрэгсэл нийлүүлэх”
Тендер шалгаруулалтын дугаар: 2010/13

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Өмнөговь аймгийн “Сумдын сургууль, цэцэрлэгүүдэд компьютер техник хэрэгсэл нийлүүлэх” ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг 40 000 төгрөгөөр худалдан авч болно.
Данс: Өмнөговь аймаг дахь Хас банкны салбар, Тендерийн хорооны 21000050 тоот данс.
Тендерийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2010 оны 04 сарын 30-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2010 оны 04 сарын 30-ны өдрийн 16 цаг 00 минутад нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: 
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар Өрөөний дугаар: 206 тоот
Харилцах албан тушаалтан:
Л.Цэнд-Аюуш Утас: 23433, 99949691
Н.Жамъянхорол Утас: 23283, 99098347



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 23:43 Мэдээний төрөл

0 comments for "Тендерийн урилга 2010/13"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook