МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Зургаан мянган мал хорогджээ

Саяхан орсон цас Булган суманд 10-15см хэмжээтэй орж хүйтэрсний улмаас зургаан мянган толгой мал хорогджээ. Энэ талаар Булган сумын ИТХ-ын дарга Ц.Полиос тодруулахад малын бэлчээр цасанд дарагдаж гурав хоног мал бэлчээрт гараагүй. Сум багийн удирдлагууд малчдыг яаралтай шилжүүлэн нүүлгэж зарим өрхөд өвс тэжээл, нөөцийн үлдэгдлээ шавхан өгч арга хэмжээ авлаа. Одоогоор цаг агаарын байдал сайжирсан хэдий ч хохирол амсч, малаа олноор хорогдуулсан малчдын сэтгэл санааны байдал хүндхэн байна. Сумын Тамгын газраас малчдад зориулан сэтгэцийн эрүүл мэндийн талаар сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэсэн юм. Мөн Булган сумын ИТХ, ЗДТГ-аас газар тариалангийн улирал эхэлж байгаатай холбогдуулан нийт ногоочидтойгоо /130 гаруй хүн/ уулзалт зохион байгуулж энэ зуны ургацыг хэрхэн сайн авах вэ, бага зардлаар арвин ургац тариалах, ажлын арга барилаа сайжруулах талаар ярилцаж, туршлагаа хуваалцсан байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 14:01 Мэдээний төрөл ,

0 comments for "Зургаан мянган мал хорогджээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook