МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Хандиваар цугласан 11 сая төгрөгөөр малчдаа малжуулна

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчид өнгөрсөн өвлийг их хохиролтойгоор даван туулж, хахир хатуу хавартай золгож байна. Тус сумын 512 малчин өрх 2009 оны жилийн эцсийн мал тооллогоор 146 мянган мал тоолуулсан боловч зун намартаа хур бороогүй, ногоолоогүй учир хүч тамиргүй, туранхай мал олон удаагийн цасан шуурганы улмаас үхэж хорогдон энэ оны хоёрдугаар сарын 25-ны байдлаар 45 мянга гаруй мал хорогдож, нийт малчин өрхийн 34.7 хувь нь буюу 178 өрх малынхаа тавин хувиас илүүг хорогдуулж, малчид сэтгэл санааны болон эдийн засгийн хүнд байдалд ороод байна. 

Тус сумын 84 малчин өрх дөрвөн аймгийн найман суманд болон өөрийн аймгийн зургаан суманд алсын отор нүүдэл хийсэн боловч малын хорогдол нутагтаа өвөлжиж буй өрхүүдээс дутахгүй хүнд байна. Малын хорогдлын 74 хувийг ямаан сүрэг эзэлж байгаа ба Хондот баг нийт малынхаа 46 хувийг, Өгөөмөр баг 40.8 хувийг, Мандах баг 28.1 хувийг, Жаргалант баг 11.2 хувийг тус тус хорогдуулжээ. Төр засгаас болон орон нутгийн удирдлагаас гамшгийн аюулаас мал сүргийг авран хамгаалах талаар төрөл бүрийн арга хэмжээ авч өвс тэжээлийг хүргэх, хандив тусламж цуглуулах ажлыг цаг тухай бүр шуурхай зохион байгуулж ажилласны үр дүнд улсын нөөцийн салбар болон бусад газруудаас 95тн өвс, 120 гаруй тонн тэжээл малчдад хувиарлан хүргэсэн байна. Мөн нутгийн иргэд, малчдынхаа дунд хандивын аян зарлаж тус сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын лиценз эзэмшигч аж ахуйн нэгж, компани, байгууллагуудад хандсанаар 11 сая төгрөгийн хандивын сантай болоод байгаа. 

Энэхүү хандивын мөнгийг мал нь олноор хорогдож, амьдрал нь хүндэрсэн малчдыг орлоготой болгох, малжуулах ажилд хувь нийлүүлэхээр төлөвлөж байна гэж Ханхонгор сумын Засаг дарга Г.Сайнбуян мэдээллээ.

Мэдээний эх сурвалж: "Монгол Говь" сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 18:03 Мэдээний төрөл

0 comments for "Хандиваар цугласан 11 сая төгрөгөөр малчдаа малжуулна"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook