МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Улсын хэмжээгээр 10 мянган хүний санал авсан хүн УИХ-д суух хуулийн төсөл батлагдах гэж байна


Одоогоор УИХ-д батлуулахаар оруулсан сонгуулийн хуулийн хоёр янзын төсөл бэлэн болжээ. Анхных нь буюу Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг нарын өргөн барьсан "пропорцианаль" төсөл байв. Энэ хуулийн төсөл хэрвээ батлагдвал Монгол орны аль ч өнцөг буланд амьдарч байгаа иргэн сонгуульд оролцож байгаа аль ч намын хэний ч төлөө саналаа өгөх бүрэн эрх нь хангагдаж байгаа юм байна.

Нэг сонгогч, нэг хүн, нэг намыг сонгож саналаа өгнө. Улс орон бүхэлдээ нэг тойрог болж сонгоход өндөр рейтингтэй намууд амжилт үзүүлдэг. Харин хүнийг сонгодог нь нам дотроо дээгүүр байр эзлэх гэж зодоон болдгийг сонгогчоор хагалуулж байна гэсэн үг. Судлаачдын үзэж байгаагаар 15-аас дээш рейтингтэй байгаа хоёр намаас парламент бүрддэг. 5-8 хувийн рейтингтэй байгаа сөрөг намуудаас цөөн төлөөлөл ордог хувилбар ажээ. Тодруулбал МАХН, АН хоёрын хооронд гол өрсөлдөөн явагдана. Бусад жижиг намуудаас сайн хүн дэвшвэл ганц нэг суудал авна гэсэн үг. Харин долоон хувийн санал авч чадаагүй намууд УИХ-д суудал авна гэж горьдолтгүй болж байна. Намгүй бол 80-100-гаад мянган хүний санал авах бие даагч ховор биз.

Монголын нийт сонгогчид нэг сая хүн гэж тооцвол шүү дээ. Харин өндөр рейтингтэй намаас дэвшсэн бол нэг хувийн буюу 10 мянган хүний санал авч чадсан нэгэн УИХ-ын гишүүн болох юм байна. Хуулийн энэ төслийг нам дотроо нэр хүндээр тааруу, олон удаа сонгогдсон одоо болиосой гэмээр зарим гишүүд эрс эсэргүүцэж байна. Сонгуулийн хууль энэ системээр батлагдвал орон нутгийн нэг аймгийн цөөхөн сонгогчийн толгойг эргүүлээд гарч сурсан эрхэм гишүүд хасагдаж улсын хэмжээнд танигдсан зэрэг горилогчдын хувьд бол таатай нөхцөл бүрдэж мэдэх юм.

Харин Лу.Болд гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд Монгол орныг бүсүүдэд хувааж сонгогчдын тоогоор нь харьцуулан нэр дэвшүүлэх шинэ хувилбар байлаа. Хэрэв энэ хувилбарыг нухацтай сайн үзвэл хөрөнгө оруулалтын хувьд хот, хөдөө ялгаагүй бүс нутгууд зэрэг хөгжих бололцоо нээгдэж болно. Д.Лүдээжанцан Ч.Сайханбилэг нарын төслийн гол дутагдалтай тал нь сүйрч байгаа хөдөө, сум багууд хотод татагдан байхгүй болох засаг захиргааны нэгжийг яваандаа янзлах далд бодлого хийгджээ. Ямар ч гэсэн сонгууль хоёр жилийн зайтай байхад хуулиа хийгээд авах янзтай.

Эх сурвалж: Шармэдээ.ком



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 17:12 Мэдээний төрөл ,

0 comments for "Улсын хэмжээгээр 10 мянган хүний санал авсан хүн УИХ-д суух хуулийн төсөл батлагдах гэж байна"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook