МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Хятадууд гал асуусан иргэнийг зэрлэгээр хөнөөж, 10 гаруй хүнийг хүнд гэмтээжээ

Өмнөговь аймагт маш олон тооны хятад иргэд албан ёсоор болон хууль бусаар ажиллаж амьдарч байгаа. Тэдний ихэнх нь барилга, уул уурхайн салбарт ажилладаг. Хятад улстай 2 талаар байнгын нээлттэй хилийн боомттой, удахгүй төмөр зам баригдана, өдөр шөнөгүй нүүрс тээвэрлэдэг гээд яах аргагүй хятадуудтай холбоотой ажиллаж байна.  Хэдхэн цагийн өмнө Үндэсний портал гөгө.мн сайт дээр ийм нийтлэл гарсан байна. Ард иргэддээ сэрэмжүүлэх, анхааруулах үүднээс энэхүү мэдээг бүрэн эхээр нь орууллаа. 
***************************************************************************************
Дорноговь аймгийн Айраг суманд Хятадууд манай улсын нэгэн иргэний амь насыг зэрлэгээр хөнөөжээ. Өнгөрсөн баасан гаригт Хятадын хөрөнгө оруулалттай "Бар цагаан" жонш олборлох уурхайд Хятадууд Монголчуудыг машинаараа хөөж, нэг хүний аминд хүрч, 10 гаруй хүнийг гэмтээсэн байна. Хэргийн дараагаар тухайн иргэн амьд байсан ч хятадууд машинаараа дээгүүр нь дахин дахин гарч, чирч бууж очоод зодсон гэнэ. Харин машинд шүргүүлсэн, мөргүүлсэн, дайруулсан 10 гаруй иргэн сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Бид хэрэг явдлын тухай тодруулахаар аймгийн Засаг дарга П.Ганхуяг, сумын Засаг дарга руу залгасан ч тэд утсаа салгасан байв.

Айрагт юу болсон бэ?
Айраг сум нийслэлээс 330 километрийн зайтай. Хятадын хөрөнгө оруулалттай жонш олборлох дөрөв, баяжуулах нэг уурхай тус суманд үйл ажиллагаа явуулдаг байна. БНХАУ-ын иргэн Жан захиралтай "Бар цагаан" олборлох уурхайн дэргэд энэ гэмт хэрэг болжээ. Тус уурхай сумын төвөөс 26 километрт оршдог байна. Түүний ойролцоо жоншны гэх "нинжа" нар хааяа очдог байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр 2006 оноос эхлэн Хятадууд үйл ажиллагаа эрхэлж, эх нутагтаа байсан манайхныг хөөж эхэлсэн гэнэ. Нутгийн иргэд Хятадуудын гаргаж буй авирын тухай холбогдох хүмүүст хэлдэг ч тоодоггүй байж. Өнгөрсөн баасан гаригт нэгэн монгол залуу "Бар цагаан" жоншны уурхайн харуулаас тамхи асаах шүдэнз хүссэн гэнэ. Гэтэл харуул "Муусайн Монголчууд даварч байна. Та нар манай эзний ойролцоох газраар битгий холхиод бай" гэснээр хэрүүл эхэлжээ. Тэд ч хоорондоо иргэний дайн дэгдээсэн тухай нутгийн иргэд ярив.

Харуултай муудалцсан Монголчууд Хятад эзэдтэй нь уулзахаар үйлдвэрийн байр руу ороход шороо буулгадаг ачааны болон жижиг оврын суудлын машинаар хятадын хоёр иргэн тэднийг элдэн хөөжээ. Энэ үед 20 гаруй иргэн байснаас газар дээрээ нэг нь нас барч, нэг нь сохорч, жирэмсэн эмэгтэй болон 25-45 насны 10 гаруй иргэн хүнд гэмтэлтэйгээр сумын эмнэлэгт хүргэгдсэн байна. Үүний дараа сумын иргэд сумын Засаг дарга Б.Цагаанбаярыг огцруулахаар хөөцөлдөж яваа гэнэ. Учир нь Хятадын компаниудад ямар ч хяналтгүй үйлчилдэг, хэрүүл маргаан хүний аминд хүрч болзошгүй нь гэсэн сэрэмжийг удаа дараа өгч байсан ч тоогоогүй өнгөрсөнд хариуцлага тооцохыг хүсч байгаа аж. Хятадуудад дайруулж амь насаа алдсан хүнийг Т.Сүхболд гэдэг байжээ. Тэрээр дөрвөн настай хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан гэнэ. Бид талийгаачийн эгч Т.Энхцэцэгтэй холбогдож, дараах хариултыг авлаа.

"Миний дүүгийн амийг хэн төлөх юм бэ"

-Харамсалтай явдал болжээ. Тухайн үед юу болсон юм бол?
-(уйлав). Миний дүүг хятадууд зэрлэгээр алчихлаа шүү дээ. Тэд машинаараа дайрч, тархи толгойг нь бяцлаад зогсохгүй, гурван метр газар чирж, тамласан байна. Дүү маань амьдралын төлөө тэмцэж байсан шүү дээ. Өтөл ээж, дөрвөн настай хүүтэйгээ гурвуулаа амьдардаг байсан юм. Тэр маань 43 настай бас ихэр. Ихрийнх нь бие дагаж муудаад бид нарт маш хүнд байна. Тэнгэр хол, газар хатуу гэдгийг мэдэрч байна.

-Хятадууд яагаад түүний аминд хүрсэн юм бол?
-Тамхи асаах шүдэнз гуйхад нь дургүйцээд байсан гэсэн. Тэнд цугларсан Монголчууд руу машинаараа дайрч, дүүг маань дайрчихсан. Хэргийн дараахан талийгаач амьд байсан гэсэн. Би энэ тухай сонсчихоод нийслэлээс ухаан мэдрэлгүй ирсэн. Нутгийн иргэд эмнэлгийн тусламж дуудах гэхэд Хятадууд байр руугаа дүүг маань аваад орчихсон гэсэн. Тэгээд гурван цагийн дараа "Нас барчихлаа" гэж хэлсэн байна лээ. Аврах гэхэд нь хүртэл нь дургүйцсэн байна шүү дээ.

-Талийгаач ямар ажил эрхэлдэг байсан юм бэ?  
-Хувиараа жонш олборлодог байсан. Хуучин "Монголросцветмет" компанид жолоочоор ажиллаж байгаад татан буугдсанаас нь хойш хувиараа ажил эрхэлж байсан юм. Хэрэв хятадууд дүүг маань эмнэлэг рүү явуулсан бол амьд гарах боломж байсан. Одоо өнчин үлдсэн дөрөвхөн настай хүүг хэн асрах юм бэ.

-Хэргийн дараа нутгийн иргэд цагдаа дуудаагүй юм болов уу?
-Бүгд шоконд орчихсон, цус нөжтэйгээ хутгалдсан байсан гэсэн. Цагдаад оройн 20 цагийн орчимд дуудлага өгсөн ч шөнийн 23 цагт ирсэн гэсэн.

-Яагаад тэр вэ?
-Мэдэхгүй юм. Сумын Засаг дарга нь явуулахгүй байсан юм байлгүй.

-Түүнийг дайрсан хятадуудыг цагдан хорьсон уу?
-Миний сонсоход хятадын 20 гаруй иргэн байдаг гэсэн. Гэтэл хэрэг гарсны дараа тавхан хятад иргэн байсан болж хувирсан. Дайрсан Хятадыг аймгийн Цагдан хорих төв рүү ачаад явсан. Харин үлдсэн дөрөв нь юу ч болоогүй юм шиг бидний хажууд зогсч байна. Би дүүгийнхээ амийг хятадууд бас тэднийг давруулсан аймаг, сумын Засаг дарга нараас нэхнэ. Тэд хятадуудаас авдаг татвараа бодоод юу ч дуугарахгүй байсан гэнэ лээ. Бид сумын зарим иргэдээс болсон явдлын талаар тодруулсан юм.

"Хятадууд Монголын нутаг дэвсгэр дээр байж, биднийг зайл гэдэг"
Н.Лхагва "Бид амьдрахын эрхэнд газар ухаж байгаа. Гэтэл хятадууд миний журмын нөхрийг хөнөөчихлөө. Тухайн үед би хамт байсан. Үүнийг хариуцлагыг сумын Засаг дарга хүлээх ёстой. Тэр хүн хятадуудад 30 жил хүртэлх лиценз ашиглах зөвшөөрөл өгсөн байна лээ. Тэднээс авах татвар, мөнгөө бодоод тэр биз. Гэтэл монголчууд жоншны "нинжа" хийгээд явж байна шүү дээ. Хятадууд биднийг "Муу сайн гуйлгачид зайлцгаа" гэж доромжилдог байсан. Би ямар хятадын нутаг дэвсгэрт амьдарч байгаа юм уу, тэдэнд хөөгдөж байна шүү дээ. Ингэж яавч таарахгүй. Бид тэдэнтэй тэмцэхгүй биш, тэмцдэг байсан. Гэтэл тэдний цаана өнөөх дарга нар байгаа болохоор яаж ч чадахгүй юм. Сумын иргэд зөвлөлдөж Засаг даргаа огцруулах гэж байгаа. Бид нийслэл орж энэ тухай олон нийтэд мэдээлэхээр болсон.

“Бид Хятадын тосгонд амьдраагүй шүү дээ”   
н.Жавхаа "Өнөөдөр бид Монгол иргэн байж хятадууд хөөгдөөд сууж байна. Тэд үйлдвэрийн xaшaa руу нь мал орохоор уурладаг. Сүүлдээ сумын иргэд юу ч ойлгохоо болилоо. Бид Хятадын нутагт амьдраагүй биз дээ. Яагаад тэд ингэж даврах ёстой юм. Биднийг доромжиллоо, заналхийллээ, эцэст нь аминд хүрлээ шүү дээ. Тэд монголчуудыг хямд хөлсөөр ажиллуулдаг. Ердөө 108 мянган төгрөг. Ажилгүй иргэд аргагүй эрхэнд тэдний боол болно. Ингэж таарахгүй"

Д.Болор

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/69381



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 15:26 Мэдээний төрөл , ,

4 comments for "Хятадууд гал асуусан иргэнийг зэрлэгээр хөнөөж, 10 гаруй хүнийг хүнд гэмтээжээ"

  1. yasan davarsan amisgaanuud veeee

  2. pzda AK47 baiwal shursheed haych hiin san

  3. hemmm... Bilguun ni bnaa ene hujaa nariig dawraasan etgeeduudiig l sain shiitgeh heregtei.Tsaana bgaa etgeeduudiig l ysand ni tultal medruuleh bish megduuleh heregtei bn da. Ard tumen min Ahui toriinhoo iveeliig hezee neg harah ym bol do...
    Hujaa nariig alj barahguigees hoish hucheer bish meheer uzmeer ym shig... mongold 1 sain sniper heregtei bn ntr :)

  4. araichdee . umhii hytaduudi igingej davraaaj bolohgui shdeee. Er hi tefeed manai tor zasag yu l hiigeed bndaaa. mongoliinhoo hamgiin saihan, id ajillaj hodolmorloh nasandaa yvaa zaluuchuudiiig hariiin orond booloor yvuulaad orond ni heden 1000n hujaag eh nutagtaaa oruulah gj bgaaa geluuu. yu bodoood, yu setgeed, yagaad iim bolchihson yum boloooo!?!?!? ternii orond hudlaa unen surhaar yvuullaa gevel araideer bhsan

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook