МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Нийт иргэдэд хишиг хувь хүртээх ажлын туршилт эхлэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гуравдугаар сарын 5-ны өдөр НХХ-ийн сайд Т.Ганди, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан, Улсын бүртгэлийн газрын дарга Л.Мөнхбаатар болон албаны бусад хүнийг хүлээн авч уулзан “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд хишиг, хувь хүртээх ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсов.
“Хүний хөгжил сан”-гаас иргэдэд хишиг, хувь хүртээх ажлын явц гуравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 91 хувьтай байна. Энэ нь өндөр настан,  хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй 1.3 сая иргэний 1 сая 90 мянга гаруй нь мөнгөө аваад байна гэсэн үг юм.

Цаашид үлдсэн иргэдэд хишиг, хувь хүртээх ажлыг үе шаттайгаар нэн даруй хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгов. Энэ дагуу эхний ээлжинд нийслэлийн нэг дүүргийн хороо, хөдөө орон нутгийн нэг багийг сонгон авч гуравдугаар сарын 9-нөөс хишиг, хувь хүртээх ажлыг туршилтын журмаар хэрэгжүүлэхээр болов.

Туршилтын үр дүн, иргэдийн бичиг баримтын зөрчил, давхардлын талаархи нэгдсэн мэдээллийг гуравдугаар сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, хишиг, хувь хүртээх ажлыг шуурхайлахаар болов Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Эх сурвалж: news.gogo.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 01:22 Мэдээний төрөл , , ,

0 comments for "Нийт иргэдэд хишиг хувь хүртээх ажлын туршилт эхлэнэ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook