МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Үндэсний дээл хувцасаараа гоёлоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж сурснаар МАРТ-8 ны баярыг угтаж Өмнөговь аймгийн ЗДТГазар, Даланзадгад сумын ЗДТГазар болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамтран "Монголоороо гоёцгооё" уриатай үндэсний дээл хувцасаа хамт олноороо өмсөх аяныг зохион байгууллаа. Аймгийн ихэнх байгууллага албан газрууд идэвхи санаачлагатай оролцсон бөгөөд зохион байгуулах комиссын гишүүд 30 гаруй байгууллагаар явж аяны үйл явцтай газар дээр нь танилцлаа. Үүнд Улсын тэргүүний "Эрдмийн гэгээ" сургууль, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, аймгийн хөгжимт жүжгийн театр зэрэг байгууллагууд илүү их идэвхи санаачлага зохион байгуулалт сайтайгаар оролцож дээрх арга хэмжээнд өндөр үнэлгээ авчээ. Дээрх байгууллага хамт олныг Аймгийн засаг дарга Бадраа, ИТХ-ын дарга Батчулуун, Даланзадгад сумын засаг дарга Батхуяг, ИТХ-ын дарга Цэцэгдэлгэр хүндэтгэл үзүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 00:46 Мэдээний төрөл ,

0 comments for "Үндэсний дээл хувцасаараа гоёлоо"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook