МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Б.Саранчимэг охинд Макс Групп 5 ханатай гэр гардууллаа

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин Буянбатын Саранчимэг охин галын аюулаас өөрийн бяцхан дүүг аварч баатарлаг гавъяа байгуулж бүх монголчуудын дунд өөрийн баатарлаг үйлсээ магтуулан яваа билээ. Б.Саранчимэг охин МАКС групп 5 ханатай гэр бэлэглэлээ.

Хоёрхон настай охин галын аюулаас 10 сартай бяцхан дүүгээ аварсан тухай мэдээлэл цацагдаад удаагүй байна. Алд чинээхэн биетэй ч өөртэй ахадмаар баатарлаг зориг, хэрсүү ухаан гарган шатаж буй гэрээс дүүгээ хэрхэн чирж гаргасан, галын голомтоос 40 гаруй метр холдуулсан, холдуулчихаад өөрөө даарч буй хирнээ гадуурх цамцаа тайлан дүүдээ нөмөргөсөн зэргийг уншаад олон хүний сэтгэл нь огшин, нулимс унагасан билээ.
Энэ явдал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын малчин С.Буянбатын гэрт болж, Б.Саранчимэг охин 10 сартай дүүгээ аварсанаар ээж, аавдаа элэг бүтэн амьдрах, эрхэм нэгэн жаргалыг бэлэглэжээ.

Галын аюулаас дүүгээ аварсан хоёр настай Б.Саранчимэг аавтайгаа хамт Улаанбаатарт иржээ. Учир нь "Макс" группээс галын аюулд өртөн орох оронгүй болсон энэ гэр бүлд нэн шаардлагатай байгаа таван ханатай гэрийг өгөхөөр болсон аж. Тус групп нийгмийг хариуцлагыг хэрэгжүүлэгч компанийн хувьд Б.Саранчимэг охинд туслах аянг үргэлжлүүлэн, хамт олны төлөөллөөс 5 ханатай иж бүрэн гэрийг өнгөрсөн Ням гаригт гардуулсан байна. Ингээд 5 ханатай гэрээ хүлээж авсан С.Буянбатын сэтгэгдэлийг сонсъё:
Өнгөрсөн сард эхнэр бид хоёр малдаа явахдаа 2 охиноо гэртээ орхисон байсан. Би уулын орой дээрээс малаа дурандаж байгаад гэр хойд талаасаа эхлэн утаа уугиулан, шатахыг хараад гэр уруугаа давхисан.
Хориод минутын дараа намайг гэртээ ирэхэд хар үнс л угтсан. Хоёр охиноо гал түймэрт шатан амиа алдаж хэмээн их гунигт автаж байтал гэрээсээ 40 гаруй метрийн зайтай байдаг малын саравчны нөмрөөс даарч бээрсэн хоёр жаахан охиноо олсон. Азаар аравхан сартай бага охин Б.Наранчимэгийн гар нь бага зэрэг түлэгдсэнээс өөр ноцтой бэртэл, гэмтэл гараагүй. Ийм хүнд үед бидэнд сэтгэлийн тэнхээ хайрлан, сайхан сэтгэлийн хандивын илэрхийлэл болгон 5 ханатай давхар бүрээстэй иж бүрэн гэрийг бэлэглэсэн Макс группын хамт олонд цаашдын ажилд өндөр амжилт хүсье гэжээ.

Мэдээний эх сурвалж: news.gogo.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 23:23 Мэдээний төрөл ,

4 comments for "Б.Саранчимэг охинд Макс Групп 5 ханатай гэр гардууллаа"

  1. Б.Мөнх-Эрдэнэ

    Баатарлаг үйлс бүтээсэн Б.Саранчимэг охинд баяр хүргэж цаашдын амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе!

  2. bayar hurgii

  3. Makciin-hand bas bayarlalaa, oron gertei bolgono gedeg chin uneheer boditoi tus bainaa.

  4. Saihan l sanagdaj bn.
    Umnugowio ch bas sahshig bolloo.

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook