МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

334520 толгой мал хорогдож, 106 айл малгүй болжээ

Өмнөговь аймаг 2009 оны жилийн эцсийн мал тооллогоор 1.755.215 толгой мал тоолуулснаас 2010 оны нэгдүгээр улирлын статистик мэдээгээр 334.520 толгой мал хорогдож, 106 өрх айл огт малгүй болсон байна. Аймгийн нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч цас зуднаар осгож, идэх хоолгүй өлөгшиж хорогдсон малын 105.805 хээлтэгч мал байсан байна. Мөн үүнээс гадна 152 толгой мал өвчилж үхсэн аж. 
Өмнөговь аймгийн 15 сумаас Ханхонгор сум хамгийн олон малын хорогдолтой буюу 36.826 толгой мал, харин Ноён сум 3.532 толгой малын хорогдолтойгоор хамгийн цөөн мал хорогдуулсанд орж байна. Малчдын амьжиргааны эх үүсвэрийн гол цөм болдог ямаан сүрэг 255.472 толгой буюу хорогдолынхоо тоогоор таван хошуу малаа тэргүүлж байна. Аймгийн хэмжээнд 50-иас дээш хувиар малаа хорогдуулсан 1168 өрх, огт малгүй болсон 106 өрх байна. Хэдийгээр гадны тусламж болон өөрсдийн боломж нөөцөөсөө өвс тэжээл татаж малчиддаа хүргэж байгаа ч хүрэлцээ муу байгааг малчид ярьж байгаа. 
ӨМӨЗОрны Альшаа аймгаас хандиваар орж ирсэн 1000тн өвс тэжээлийг Хүрмэн сумын нутаг хилийн 627 дугаар баганаар түр боомт нээн оруулж ирэн малчиддаа хүргээд байна. Мөн НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас онцгой хүндэрсэн газарт тусламж үзүүлэх төсөлд улсын хэмжээнд 22 сумын малчид хамрагдсан. 
Үүнд манай аймгийн Цогтцэций, Цогт-Овоо, Ханхонгор сумдын малаа олноор хорогдуулж онцгой хүндэрсэн 298 өрхийг сонгон нэг өрхөд 22 шуудай тэжээл, 5кг хуурай сүү, бусад хэрэглээний материал хүргэжээ. Хаврын сар гарч малын хорогдол буурч байгаа ч ойр ойрхон хавсрага шуурга шуурч малыдын санааг зовоосон хэвээр байна.

Ж.Сайнжаргал
Мэдээний эх сурвалж: "Монгол Говь" сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 18:00 Мэдээний төрөл

0 comments for "334520 толгой мал хорогдож, 106 айл малгүй болжээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook