МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Эх дэлхийн цаг 2010



2010 оны 3 сарын 27-ны Бямба гараг, 20.30-21.30
Дэлхийн 90 орчим улс орны 4000 гаруй хот, суурингууд уур амьсгалын эсрэг тэмцэхэд эв нэгдлээ илэрхийлнэ
Дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөнд орж, байгалийн онц үзэгдлийн давтамж ихэсч байгаа нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй билээ. Дулаарлын хүчин зүйлс нь үйлдвэрлэл үүн дотор эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, авто машинаас гарч буй хүлэмжийн хий юм.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ.
Иймд энэ оны 3-р сарын 27-ны өдрийн 20 цаг 30 минутаас эхлэн нэг цагийн турш олон нийтэд гэрлээ унтраахыг уриалж байна. Энэхүү уриалгад нэгдснээр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтой. “Эх Дэлхийн Цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, харин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.
Анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн “Эх Дэлхийн Цаг”-т нийтдээ 2.2 сая айл өрх, албан байгууллагууд хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтраан оролцож байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2009 онд 88 орны 4000 хотын 800 сая хүнийг хамруулж чаджээ.
Дэлхийн алдартай газарууд болох Сан Франциско дахь Голден гэйт гүүр, Ромийн Колоссейм театр, Сидней дэхь Дуурийн ордон болон Тайм талбайд байрладаг Кока Кола-ын сурталчилгааны самбар энэхүү уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлж нэг цагийн турш гэрлээ унтрааж байв.

Энэхүү мэдээг уншиж буй иргэн Та уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эв нэгдлээ илэрхийлж ГЭРЛЭЭ ганцхан цагийн турш УНТРААГААРАЙ.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 22:46 Мэдээний төрөл ,

0 comments for "Эх дэлхийн цаг 2010"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook