МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

10 тохой газар дараалан зургаа онож түрүүлжээ

Өмнөговь аймагт үндэсний спортыг дэмжиж хөгжүүлэх зорилгоор 2009 онд “Ажнай” клуб байгуулагджээ. Биеийн тамир спортын “Ажнай” клуб нь үндэсний спортын дөрвөн чиглэлээр 20-иод төрлийн спортын үйл ажиллагаа явуулдаг байгууллага. 
Үүнд шагайн харваа, бөх, сурын харваа, хурдан морины спорт багтдаг байна. Монголын үндэсний баяр наадмын нэг хэсэг бол шагайн харваа. Сүүлийн жилүүдэд шагайн харвааны спортыг хөгжүүлэхэд анхаарч А зэрэглэлийн тэмцээнийг аймаг, сумдад зохион явуулж байгаа нь сайшаалтай. Өнгөрсөн жилийн шагайн харвааны тэмцээнд Өмнөговь аймгийн “Таван толгой транс” багийнхан багагүй амжилт үзүүлж, улсын аварга шалгаруулах харваанд шагналт байрт шалгарчээ. 
Бар жил гарсаар бүсчилсэн тэмцээнүүдэд “Таван толгой транс” багийнхан амжилттай оролцсоноос гадна Монголын үндэсний шагайн харвааны шигшээ багийн бооцоот тэмцээнд шагналт байрт шалгарсан. Мөн саяхан болсон Төв аймгийн Ланс уулын дайллага харваанд амжилт гаргалаа. Дорноговь аймагт болсон А зэрэглэлийн тэмцээнд залуу харваач С.Мөнхтөр хувийн цуваа харваанд 10 тохой газар дараалан зургаа онож түрүүлэн Монголын шагайн харвааны түүхэнд гайхамшигтай амжилт үзүүлсэн. 
Удахгүй болох Монгол улсын цол олгох үндэсний спортын их наадам, Үндэсний их баяр наадам, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож амжилт гаргах зорилго тавин ажиллаж байна. Харваачдыг тэмцээнд оролцоход “Таван толгой транс” ХХК, Ажнай клуб ивээн тэтгэж, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлдэгт Д.Бат-Эрдэнэ, н.Дагвадорж ахдаа багийн хамт олныхоо өмнөөс баярлаж явдаг шүү гэж Биеийн тамир спортын “Ажнай” клубын үндэсний шагайн харваа хариуцсан дасгалжуулагч, “Таван толгой транс” багийн ахлагч Ц.Идэрзориг ярьсан юм. 
Үндэсний шагайн харвааны “Таван толгой транс” багт МУ-ын үлэмж дархан мэргэн спортын мастер, Монголын үндэсний шагайн харваа холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Басхүү, МУ-ын гарамгай мэргэн Б.Наранмандах, МУ-ын дэд мэргэн З.Амгаланбаатар, аймгийн гоц мэргэн Ц.Одсүрэн, залуу харваач С.Мөнхтөр, Б.Ганбаяр, Ц.Идэрзориг нарын харваачид багтдаг байна. 

Ж.Сайнжаргал
Мэдээний эх сурвалж: "Монгол Говь" сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 18:06 Мэдээний төрөл ,

0 comments for "10 тохой газар дараалан зургаа онож түрүүлжээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook