МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 03 ДУГААР САРЫН МЭДЭЭ

Өмнөговь аймгийн албан ёсны вебсайт http://umnugobi.gov.mn/ дээр нийтлэгдсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Нэг. Удирдлага, зохион байгуулалтын хүрээнд
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2010 оны 03 сарын 15-нд хуралдаж Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтсийг Цагдаагийн газар болгох, төрийн шагналд тодорхойлох тухай, ИТХТ-ийн тогтоолын хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр гарган хэрэгжүүлж эхлээд байна.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн нар тойрогтоо ажиллаж төрийн бодлого шийдвэрийг сурталчилан төрийн албан хаагчид, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт ярилцлага хийн, иргэдийн санал хүсэлтийг сонсолоо.  
Мөн аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хуралдаж 2010 оны ажлын төлөвлөгөөгөө батлан ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт 2010 оны эхний 2-р сарын байдлаар 22 өргөдөл, гомдол ирсэн байна.
Бичгээр ирсэн 22 өргөдлийн 22-ыг хяналтандаа авсан ба 6 өргөдлийг шийдвэрлэж 16 өргөдөл нь хяналтын шатандаа явж байна.
Үүнийг агуулгаар нь авч үзвэл мөнгөн тусламж, орон гэр хүссэн зэрэг тусламж дэмжлэг хүссэн 6, нутгийн хишиг олгуулах тухай 1, бусад 15 өргөдөл ирсэн байна.
Хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын “Жаал шанд” орчмын хилийн тэмдэгтээр түр цэг нээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгаас буцалтгүй тусламжаар өгч буй 2000 тн өвс, тэжээлийг оруулж ирэх зөвшөөрлийг хоёр улсын төр захиргааны байгууллага харилцан тохиролцсоны үндсэн дээр 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс оруулж эхэллээ.
2010 оны 03 дугаар сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, Аймгийн Засаг дарга Б.Бадраа, ИТХ-ын төлөөлөгчид болон Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, мэргэжилтэн, Сумын Засаг дарга нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа Зүүн хошууны Намын хорооны орлогч, Засгийн орлогч дарга Үй Баяраар ахлуулсан төлөөлөгч нар Хүрмэн сумын Жаал шанд орчмын хилийн баганан дээр уулзан өвс тэжээл хүлээн авах нээлтийн арга хэмжээнд оролцоод ирлээ. 
Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан БНХАУ-ын Альшаа аймгаас 250 метр квадратр талбай бүхий сендвичен байрыг барьж хилийн цэрэгт хүлээлгэн өгсөн. 15 сум болон Аймгийн Засаг даргын Тамгын газар тус бүрээс хүн хүчний бэлтгэлийг ханган, 100 гаруй хүн өвс тэжээл буулгах, хүлээн авах ажиллагаанд оролцож ажиллаа. Тухайн хил орчмын газар нутаг уул асга, элс сайр, жалга даваа ихтэй нь ачааны тээврийн хэрэгсэл зорчиход хүнд хэцүү байгааг харгалзан   зам засч түргэн шуурхай байдлыг хангаж байгаагийн зэрэгцээ сум бүр хүрэлцэн ирж хуваарилагдсан өвс, тэжээлийг хүлээн авч ээвэрлэх ажлыг сумын Засаг дарга нар хариуцан зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн мал аж ахуйн өвөлжилтөнд хүндрэл бэрхшээлтэй байгаа үед БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгаас 2000 тн өвс, тэжээлийг буцалтгүй тусламж болгон өгсөн нь, говь нутгийн малчин иргэдэд чин сэтгэлийн бодьтой тусламж дэмжлэг боллоо. 
2010 оны 02 дугаар сарын 26-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд болон агентлаг төсөвт байгууллагын дарга эрхлэгч нарт “Үр дүнгийн гэрээ байгуулах нь”, “Бүтээгдэхүүний өртөг тооцох” тухай 2 цагын сургалтыг зохион байгуулж нийт 30 төрийн албан хаагч хамрагдлаа. Сургалтанд хамрагдсан агентлаг төсөвт байгууллагын дарга эрхлэгч нарт “Үр дүнгийн гэрээ байгуулах заавар журам” гарын авлага материалыг бэлтгэн хүргүүллээ.
Монгол улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр тогтоолын хүрээнд аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх ажлыг аймгийн Засаг даргаас баталсан тусгай удирдамжийн дагуу хийж гүйцэтгэж байна.
Мөн 2010 тонд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгаас 2009 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлан гаргалаа.
2010 оны 1 дүгээр улиралд Засгийн газрын 14 тогтоол 2 хурлын тэмдэглэл ирснийг хяналтад авч хэрэгжүүлж байна. Аймгийн Засаг даргын 145 захирамж шийдвэр гарч 32 захирамжийг хяналтад авч 86 хувь хэрэгжүүлэн ажиллаа.
Засгийн газрын хуралдаанд “Төрийн албан хаагчдын үйл ажиллагагааны үр дүнг дээшлүүлэх талаар зохион байгуулж ажлын тухай” аймгийн Засаг даргаас тавих илтгэлийг бэлтгэх ажлын төлөвлөгөөг Засаг даргын захирамжаар батлан хэрэгжүүлж байна.
2010 оны 03 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын сонгон шалгаруулалт явагдаж 2 иргэн бүртгүүлэн оролцлоо. Сонгон шалгаруулалтыг ТАЗ-өөс төлөөлөгч ирж зохион байгуулав. Шалгалтад оролцсон иргэдийг  онооны дарааллаар жагсаан байр эзлүүлж  Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ.
Хоёр. Эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын хүрээнд
Нэг. 2010 оны 2 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг гаргаж, Сангийн яаманд хүргүүлэв.
2010 оны 2 дугаар сарын мэдээгээр орон нутгийн төсөвт 2224.9 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 1756.4 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 468.5 сая төгрөгөөр буюу 21.1  хувиар тасалдсан байна.
Давсан орлогыг нэр төрлөөр авч үзвэл:
  • Үл хөдлөх хөрөнгийн татвар 346.0 хувиар
  • Бууны албан татварын орлого 244.4 хувиар
  • АТБӨЯХ-ийн албан татвар 3718.8 хувиар
  • Улсын тэмдэгтийн хураамжийн орлого 3.0 хувиар
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 9.4 хувиар
  • Газрын төлбөр 4.5 хувиар
  • Ус рашаан ашигласны төлбөр 2357.7 хувиар
  • Төсөвт байгууллагын өөрийн орлого 207.1 хувиар
Тасалдсан орлогыг нэр төрлөөр авч үзвэл:
  • Хүн амын орлогын албан татварын орлого 38.9 хувиар
  • Лицензийн төлбөрийн орлого 41.5 хувиар
  • Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр 75.0 хувиар
  • Хүү торгуулийн орлого 29.8 хувиар
  • Түрээсийн орлого 98.7 хувиар
  • Бусад нэр заагдаагүй орлого 80.9 хувиар
Ашигт малтмалын нөөцийн төлбөрийн орлогыг компаниар авч үзвэл:
Таван толгой ХК 300.0 хувиар биелүүлсэн бол Мак ХХК орлогын төлөвлөгөөг 15.0 хувиар, Энержи ресоурс ХХК 24.1, Эм Жи Эйч ХХК 20.7 хувиар тус тус тасалдуулсан байна.
Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг Баян-Овоо, Манлай, Номгон, Сэврэй, Ханхонгор, Хүрмэн, Даланзадгад сумд давуулан биелүүлж, бусад сумд 1.2-42.5 хувиар тасалдуулжээ.
Харин аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг Баяндалай, Мандал-Овоо, Манлай, Номгон, Ноён, Ханбогд сумд давуулан биелүүлж, бусад сумд 9.3-87.8 хувиар тасалдуулжээ.
Аймгийн өөрийгөө санхүүжүүлэх чадавхи 282.5 хувьтай байна.
Сумдад олгох ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн орлогын 325.2 сая төгрөгийг хуваарилан, бүрэн олгосноор сумдын орон нутгийн төсвийн байгууллагууд хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлж өгсөн. 
Төсвийн зарлага санхүүжилтэнд 872.9 сая төгрөг зарцуулахаас 622.4 сая төгрөг зарцуулж, төсөвт зардал 250.5 сая төгрөгөөр буюу 28.7 хувиар хэмнэгдсэн байна.
Бүх сумдууд төсөвт зардлыг хэмнэж ажилласан дүнтэй байна. 
Орон нутгийн төсвийн байгууллагууд 7.1 сая төгрөгийн өртэй гарч, оны эхнээс 4.8 сая төгрөгөөр өссөн ба 5.5 сая төгрөгийн авлагатай гарчээ.
Орон нутгийн төсвийн байгууллагуудаас Баяндалай, Булган, Мандал-Овоо, Манлай, Сэврэй, Ханхонгор, Хүрмэн, Аймгийн ЗДТГазар, Өмчийн алба өртэй гарсан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2010 онд хийгдэх хөрөнгө оруулалт, их засварын ажлын тендер зарлагдан сонгон шалгаруулалт хийгдэж байгаа ба аймгийн бүсчилсэн хөгжлийн техник эдийн засгийн үндэслэл, журам, төлөвлөгөө боловсруулахад 20.0 сая төгрөг зарцуулаа. 
 Ангилагдаагүй зардалд 115.1  сая төгрөг зарцуулснаас Засаг даргын нөөц санд 28.8 сая төгрөг зарцуулагдлаа. 
Улсын төсвийн байгууллагуудад олгох санхүүжилтийг хуваарийн дагуу бүрэн олгосноор нийт зарлага, санхүүжилтэнд 2731.2 сая төгрөг зарцуулахаас 2157.9 сая төгрөг зарцуулж, төсөвт зардал 21 хувиар хэмнэгдсэн дүн мэдээ гарсан байна.
Улсын төсвийн байгууллагууд 139.2 сая төгрөгийн өртэй гарч, оны эхнээс 125.6 сая төгрөгөөр нэмэгдсэн ба авлагын хэмжээ 37.5 сая төгрөг болсон байна.       
Хоёр. Орон нутгийн төсвийн 2011-2013 төсөөллийг боловсруулан Сангийн яаманд хугацаанд нь хүргүүллээ.
Гурав. 2009 оны төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайланд судалгаа дүгнэлт хийж, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах ажлыг зохион байгуулж байна.
Дөрөв. 2009 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг Аудитаар баталгаажуулан, дүгнэлт гаргууллаа.
Тав. 2009 оны санхүүгийн баримтанд Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийж  байна.
Гурав. Хууль, эрх зүй бодлогын хүрээнд
            “Эрх зүйн туслалцааны төв”-өөр 196 иргэнд зөвлөгөө өгч, 5 иргэнд өмгөөллийн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлсэн. 
Хууль Зүйн хэлтсийн 2010 оны календарчилсан төлөөвлөгөө, Хууль Зүй дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль хяналтын байгууллагуудын хамтран ажиллах төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж эхлээд байна.
“Аймгийн авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны 2010 оны төлөвлөгөө”-г батлуулан сум, байгууллагуудад хүргүүлсэн. “Авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны 2010 оны төлөвлөгөө”-г загвар төлөвлөгөөний дагуу сумдад төлөвлөгөө батлагдсан.
“Сахилга хариуцлагыг өөрөөсөө эхэлье” гэсэн уриатай “Хариуцлага, сахилга дэг журамгүй байдлыг ажил амьдралын орчноос зайлуулъя” сэдэвт аймгийн сахилга, хариуцлагын зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтны хүлээх үүргийн хэрэгжилтийг шалган, хэрэгжилтийг эрчимжүүлэн болзошгүй аюул, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой хуулийн хэрэгжилтийн шалгалтыг 2010 оны 03 сарын 01-ны өдрөөс 03 сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгууллаа.
Хууль зүй Дотоод хэргийн сайд болон Өмнөговь аймгийн Засаг даргын хооронд бүтээгдэхүүн нийлүүлэлт санхүүжилтийн талаар байгуулсан гэрээний биелэлтийг Хууль Зүй дотоод хэргийн яаманд хүргүүлэв. 
2009 оны эрх зүйн ажлын мэдээ, захиргааны зөрчлийн мэдээнд дүгнэлт хийж аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулсан байдалтай танилцан цаашид хэрхэн зохион байгуулах талаар заавар зөвлөмж өгч ажиллаа.
“Эрх зүйн туслалцааны төв”-ийн сурталчилгааны самбарийг Шүүх, Прокурор, Даланзадгад сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтэст байрлуулсан.
Монгол Говь сонинд “Хэлэлцээ гэж юу вэ”, “Зуучлалын тухай ойлголт, онцлог, зарчим”, “Эвлэрэх тухай ойлголт”, “Гэр бүл гэж юу вэ”, “Хамтран амьдрагч гэж хэн бэ”, “Гэр бүлийн хөрөнгө гэж юу вэ”, “Асран хамгаалах, харгалзан дэмжих гэж юу вэ”, “Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ”, “Гэмт хэрэг гэж юу вэ”, “Гэрлэлт цуцлах талаарх нэхэмжлэлийн үлгэрчилсэн загвар”, “Хөдөлмөрийн гэрээ”, “Гэрлэлтийн гэрээний загвар”, “Тэжээн тэтгэх тухай гэрээний үлгэрчилсэн загвар” зэрэг  15 сэдвүүдээр материал бэлтгэн сурталчиллаа.
 Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд
 Боловсролын салбар:
 
Боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулав.
Соёлын салбарт:
1.    2009 оны 03 сарын 22- 25 өдрүүдэд аймгийн   “ Соёл, урлагийн удирдах ажилтан “- ны сургалт семинар зохион байгуулагдаж 17 байгууллагын 25 удирдах ажилтан хамрагдав. Энэхүү сургалтаар 2009 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, 2010 оны зорилго, зорилтоо тодорхойлсны зэрэгцээ аймгийн Удирдлагууд уулзалт ярилцлаганд оролцон СУБ-ын дунд тулгамдаж байгаа ажил бэрхшээлийг хэлэлцлээ.
2.    Мөн соёлын удирдах ажилтнуудыг МУ-ын ЗГ- с хэрэгжүүлж байгаа манлайллын 2 дахь шатны сургалтанд хамруулав.
3.    Аймгийн оны шилдэг яруу найраг, ая зохиогчдын наадам зохион байгуулагдаж зохиогч яруу найрагч, бүтээл тууривагч, ая зохиогч 20 гаруй уран бүтээлчид хамрагдав.
4.    ХЖТ-ын залуу уран бүтээлч дуучин Б.Цэрэн-очирын бие даасан уран бүтээлийн тоглолтыг зохион байгуулагдлаа. Аймгийн Засаг дарга дэмжлэг үзүүлж СУИС-ийн сургалтын төлбөр 800000 төгрөгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэв.
5.    Аймгийн Музейн хамт олон эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг   “ Уран гартан бүсгүйчүүд” сэдэвт үзэсгэлэн худалдааг зохион байгуулав.
 
Зургаа. Байгаль орчин, үйлдвэрлэл үйлчилгээ , дэд бүтцийн
салбарын бодлогын хүрээнд
            Дэд бүтцийн чиглэлээр:
Эрчим хүчний чиглэлээр: Даланзадгадын Дулааны цахилгаан станцад гарсан аваарын улмаас гэмтсэн тоноглолыг засах ажлыг Улаанбаатарын 4 дүгээр цахилгаан станцын инженер, засварын ажилчид хийж гүйцэтгэлээ.
2007 онд Монгол Улсын хөгжлийн сангын 910 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Манлай сумын 150кВ нар салхины станцыг ашиглалтанд оруулж улсын комисс ажиллуулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрын албан бичгийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, АЗДТГ холбогдох байцаагч, мэргэжилтэнгүүд ажилласан хэдий ч салхин станц доголдолтой, засвар хийж шаардлагатай байсан учраас улсын комисс ажиллахаас татгалзаж, ашиглалтанд хүлээн аваагүй.
   Мэдээлэл харилцаа, холбооны чиглэлээр: Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу шилэн кабелийн сүлжээ орсон сумдыг интернетийн сүлжээнд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаад байна. Мөн үүрэн холбооны Мобиком корпорацийн удирдлагууд Өмнөговь аймагт мэдээлэл холбооны чиглэлээр хийх хөрөнгө оруулалтын талаар уулзалтыг аймгийн удирдлагуудтай 3 сарын 13-нд хийлээ.
Долоо. Сум, орон нутгийн талаар
            Баян-Овоо сум. Орон нутгийн удирдлагаас гаргасан бодлого шийдвэрийн хүрээнд Том малын зүй бусын хорогдолын мэдээг долоо хоног тутамд, мөн шуурхай мэдээг сар бүрийн 15-нд багийн Засаг дарга нараас авч нэгтгэж ХХААГ-т мэдээлж байна.
            Сургалт, семинар, уулзалтын хүрээнд Өмнөговь аймагт болсон Байгаль орчны ажилтаны зөвөлгөөн, байгаль орчны байцаагч нарын сургалт, байгаль орчинд ээлтэй уул уурхайнг хөгжүүлэх нь сэдэвт зөвөлгөөнд оролцов.
            Орон нутаг бодлого төлөвлөлтийн дагуу зохион байгуулсан ажлын хүрээнд Засаг даргын захирамжаар сумын төвийн албан байгууллага ААН-ийг багуудад түншлэлийн холбоотой ажиллах хуваарь гаргасан. Энэ ажлын хүрээнд албан байгууллага ААН-д 310.0 мянган төгрийг тусламж дэмжлэг малчдад үзүүлэн 4 өрхийнд очин хороо бууцыг цэвэрлэн үхсэн малын сэгийг нь холдууллаа.
            Тухай сард зохион байгуулсан шинэлэг ажлын хүрээнд гэрийн ажилтай эмэгтэйчүүдлэл сургалт тэмцээн зохион байгуулав.
Булган сум. Орон нутгийн удирдлагаас гаргасан бодлого шийдвэрийн хүрээнд Өвөлжилт, хаваржилт хүндэрч малчин иргэд өвс тэжээл татан авалт, тараалтыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Энэ сарын урьдчилсан байдлаар нийт 42977 толгой мал хорогдож үүнээс тэмээ 169, адуу 122, үхэр 310, хонь 13395, ямаа 28981 толгой байлаа.
            Орон нутаг бодлого төлөвлөлтийн дагуу зохион байгуулсан ажлын хүрээнд Сумын ойр орчмын зарим газрын хог хаягдалыг цэвэрлэн Сумын ЗДТГ-ын ажилчид, албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.
            Тухай сард зохион байгуулсан шинэлэг ажлын хүрээнд гэрийн ажилтай эмэгтэйчүүдлэл сургалт тэмцээн зохион байгуулав.
Гурвантэс сум. Орон нутгийн удирдлагаас гаргасан бодлого шийдвэрийн хүрээнд Аймгийн бүртгэлийн хэлтсийн хамт олныг орон нутагт ажиллуулж нэг цэгийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн. Нэг цэгийн үйлчилгээгээр иргэнийүнэмлэхний зөрчилтэй 37 иргэний зөрчлийг арилгасан.
Орон нутгийн бодлого төлөвлөлтийн дагуу зохион байгуулсан ажлын хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эх орны хишиг” 1711 хүнд 119770,0 мянган төгрөгийг олгоод байна. Нийт 1860 хүнд олгохоос 1711 хүнд нь олгосон 92 %-ийн олголттой явагдаж байна.
Тухайн сард зохион байгуулсан шинэлэг, бодитой ажлын хүрээнд Сумын ЗДТГ-аас сумын нийт малчин өрхүүдээр явж хаваржилтын байдалтай газар дээр нь танилцлаа. Сум, багийн удирдлагууд айл өрхүүдээр явж малчдын санал хүсэлтийг сонслоо. Тост багийн баруун үзүүр хэсэг, Гоёот багийн Нэмэгтийн баруун үзүүр, Алтан уул хавиар нутаглаж байгаа иргэдийн хаваржилт нэлээд хүндрэлтэй мал олноор хорогдсон байлаа.
Мандал-Овоо сум. Орон нутгийн бодлого шийдвэрийн хүрээнд стандарт чанар сэдэвт 14 хоногийн давтлага сургалт явуулж түвшин тогтоох шалгалт авч дүнг боловсрол төвд мэдээлэв. 
Орон нутгийн бодлого төлөлвлөлтийн дагуу зохион байгуулсан ажлын хүрээнд БНХАУ-аас 55,0 тн тэжээл, 20,0 тн өвс татан авч малчдад хуваарилан өгөв. Сумын хэмжээнд он гарснаас хойш 30848 мал хорогдож 5904 малыг нядалж борлуулан оторт 6 аймгийн 28 сумын нутагт 100 өрхийн 444 хүн 47482 мал 100-560 км-н алсад нутаглаж байна.
Тухайн сард зохион байгуулсан шинэлэг ажлын хүрээнд Сумын хэмжээнд 3 багийн 364 малчин өрхөд тус бүр 10 кг гурил, 10 кг будаа, 1 кг сармис, 1 цай хуваарилан олгов. Сумын нийт албан байгууллага ААН-ийн дунд “Хүнлэг харьцаа соёлтой үйлчилгээ-2010” амжилт бүтээлийн нэг сарын аяныг зохион байгуулж байна.
Манлай сум. Орон нутгийн удирдлагаас гарсан бодлого шийдвэрийн хүрээнд малын гоц халдварт өвчин тархаж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагатай хамтран шар үнэг устгах ажил зохион байгуулав. Аймгийн мал хамгаалар санд үлдэгдэл өвс тэжээлийн үнэ 3729800 төгрөгийг холбогдох дансанд нь шилжүүлсэн.
Сургалт, семинар, уулзалтын хүрээнд”Оюу толгой” төслийн үйл ажиллагааны байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чиглэлээр байгаль орчин, ан амьтанд нөлөөлөх байдлын талаар ард иргэд ойлгоцтой болсон. 
Тухай сард зохион байгуулсан шинэлэг ажлын хүрээнд Малчин залуучуудад өнөөгийн тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөмж, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулсан.
Номгон сум. Хурал зөвөлгөөний хүрээнд 5 багийн хурал өдөрлөгийг зохион байгуулж цаг үеийн ажил асуудал, 2009 оны багийн ажлын тайланг хэлэцэн мөн ТАТ-ийн чиглэлээр танилцуулга хийж багийн иргэдээс гарсан саналыг хэлэлцүүлсэн.
Сургалт, семинар, уулзалтын хүрээнд Номгон сумыг 2010-2021 он хүртэл хөгжүүлэх сумын эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах Сумын ИТХТ-ийн тогтоол, сумын ЗД-ын захирамжаар нийт 27 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын хороо болоод ажлын хэсгийг байгуулж сургалтанд хамруулснаар ажлын эхлэл 80%-тай явагдаж байна. УИХ-ын 2 гишүүнийг хүлээн авч сумын иргэдтэй уулзалт зохион байгуулав. 
Орон нутгийн бодлого төлөвлөлтийндагуу зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд Энержи Ресурс ХХК-тай хамтран ажилд орох хүсэлтэй иргэдийг ажилд зуучилснаар 76 иргэн сонгон шалгаруулалтанд орж эхний ээлжинд 8 хүн тэнцэж 30 хүн нөөцөд бүртгэгдлээ. Зудын байдалтай холбогдуулж хээрийн зэрлэг амьтанд өвс тэжээл тавьж өглөө. Жаал шандын чиглэлээр хилийн түр боомт нээж өвөс тэжээл татан авах ажил зохион байгуулагдлаа.
Ханбогд сум. Орон нутгийн бодлого шийдвэрийн хүрээнд Отроор өвөлжиж байгаа айл өрхүүдээр явж ирсэн тухай ажлын тайланг хөдөлөмөрчдийн цуглаан дээр тавьж, иргэд байгууллагаас хандивласан мөнгөн хандивыг “эрсдэлийн сан” байгуулан сангийн дансанд иргэд хөдөлмөрчдийн өмнө нээлттэй ихээр боллоо.
            Сургалт, хурал, семинар, уулзалтын хүрээнд Зэвсэгт хүчний 89 жилийн ойн баярт зориулсан “Аавдаа хэлэх миний үг” сэдэвт зохион бичлэгийн уралдаан зарласан.
            Тухайн сард зохион байгуулсан ажлын хүрээнд Аймгаас нийт малчид хөдөлмөрчдөд тарааж өгөхөөр хуваарилсан гурил, будаа, сармис, цай болон бусад бараа бүтээгдэхүүнийг тараах ажлыг зохион байгуулан ажиллаа. Мөн аймгаас 38 тн өвс, тэжээлийг татан авч ирж иргэд малчдад тараан өгч байна. БНХАУ-аас 58,0 тн тэжээл 28 тн өвс татан авах ажил хийгдэж байна.
            Ханхонгор сум. Орон нутгийн удирдлагаас гарсан бодлого шийдвэрийн хүрээнд Ахмадын хорооны ажлыг бүрэн хүлээлцэж, орон нутгийн өмчийн бүртгэл гарган бүртгүүлж түүнийг бүрэн олж авахыг ахмадын хороонд даалгасан.
            Сургалт, семинар, уулзалтын хүрээнд Албан бус сургалтыг 10 хоногийн хугацааатайгаар зохион байгуулж нийт 12 хүнд сургалтыг явуулав. УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн суманд айлчлан ирж байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлаа санал болгосон. Сурагчдын ур чадвараа дээшлүүлэх зорилгоор сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулав. Сумын нийт хөдөлмөрчдийн дунд уралдаан тэмцээнийг зохион байгуулсан.
            Орон нутгийн бодлого, төлөвлөлтийн дагуу зохион байгуулсан ажлын хүрээнд Засаг даргын дэргэдэх сангуудын үйл ажиллагаанд хяналт тавих төлөвлөгөөний дагуу сумын эрсдэлийн сан, мал хамгаалах сангийн ажилтай танилцаж сумын иргэд хөдөлмөрчдөд мал хамгаалах сан болон хандивын дансаар орж ирж байгаа мөнгөний талаар бодит мэдээлэл хүргэсэн. Багийн хэмжээнд доголдож байгаа ажлын талаар зөвлөмж өгч, 10 малчин өрхөөр орж өвөлжилтийн байдалтай танилцан 120 шуудай тэжээл хүргэж өгсөн.
            Тухайн сард зохион байгуулсан шинэлэг ажлын хүрээнд 6 сартайгаас 23 сартай хүүхдэд олон төрлийн бичил тэжээлийг 4 багийн 61 хүүхдэд хуваарилан эцэг эмч нараар дамжуулан хүргүүлж өгсөн. ОУЭ-ийн баяр угтаж байгууллагдаа Шидэт хайрцаг гаргаж, шилдэг үгсийн цуглуулгатай дурсамжийг нөхөддөө гардуулж нэг өдрийг стрессгүй сайхан тэмдэглэсэн. Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулсан Юмханаар юм хийх гар урлалын уралдаанд хамт олноороо “ОРГАМИ” цаасан урлалаар, КОФЕ үдэшлэгт оролцсон.
Хүрмэн сум. Орон нутгийн бодлого шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотын “Урагшлах говь” ХХК-аас нутаг усныхаа тэргүүний байгууллага, иргэдийг шагнаж урамшуулахад зориулан хандивласан 500.0 мянган төгрөгийг 2009 оны сумын “Алдартан” нарыг шагнахад зарцуулан 9 иргэнд олгосон. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийг сумын “Буянт ээж”-ээр өргөмжилж, шагналд зарцуулах 240.0 мянган төгрөгийг “Намбар ээж сан”-аас гарган 14 ээжийг сумын “Буянт ээж”-ээр өргөмжилсөн. Байгууллагуудтай хамтран ажиллах, хөдөөгийн иргэдэд явуулын үйлчилгээ үзүүлэх ажлыг чанаржуулах, соёл олон нийтийн ажлын үр нөлөөг дээшлүүлэх талаар тодорхой ажлуудыг төлөлвлөсөн.
Хурал зөвөлгөөний хүрээнд 2009 оны ажлаараа тэргүүлсэн нэр бүхий 9 хүнийг сумын алдартанаар шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнасан.
Тухайн сард зохион байгуулсан ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн ирж малчдид ард иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Шинээр нээгдэх түр хилийн боомтоор өвс, тэжээл татан авах ажлаар Төрийн сангийн төлөөлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг түр хил дээр ажиллаж байна. Малчдад явуулын амбулаторын тусламж үйлчилгээ үзүүлэх журмын дагуу Аймгийн Нэгдсэн Эмнэлэгийн 2010.03.01-04-ний өдрүүдэд нийт 895 км явж 34 малчин өрхийн 89 хүнийг үзлэгт хамруулан заавар зөвөлгөө өглөө.
Цогтцэций сум. Орон нутгийн удирдлагаас бодлого шийдвэрийн хүрээнд Өвөлжилт хүндэрч, мал өлдөж, малын хорогдол 39.0 мягад хүрч малгүй өрх олноор бий болж байгаатай холбогдуулан ажилгүй хүмүүсийн судалгааг шинэчлэх, малгүй болсон 50%-аас дээш малаа хорогдуулсан өрхийн судалгааг гаргав.
Сургалт, семинар, уулзалтын хүрээнд Дүйцүүлэх албаны иргэдийн шинээр нэмэгдэх, халагдах хүмүүсийн жагсаалтыг материалтай хамт цэргийн хэлтэст явуулсан ба дүйцүүлэх албаны цэргийн дайчилгаанд хүмүүсийг хамруулав. Эх орны хишиг 70.0 мянган төгрөг олголтонд хамрагдах хүмүүсийн судалгааг гаргаж сургалтанд сууж программаар бүх олголтыг хийв. Одоогийн байдлаар 59 сая төгрөг олгоод байна. Аймгийн ТАТөслийн зохицуулагч суманд сургалт зохион байгуулж 20 хүн хамрагдав.
Орон нутгийн бодлого зохион байгуулалтын хүрээнд Энержи ресурс ХХК 40тн тэжээл тарааж эхлээд байна. Хүрмэний хил рүү өвс тэжээл татах ажлаар 4 машин, 12 хүн яваад байна. Эх орны хишиг олгож эхлээд 843 хүнд 59010.0 мянган төгрөг олгоод байна. Малчдад эмнэлгийн үйлчилгээг ойртуулсан, хөдөөгийн хотонд очиж бүх үзлэгийг хийж зөвөлгөө өгч үнэгүй эмээр үйлчилсэн. Энэ арга хэмжээнд төв хөдөөгийн 85 хүн хамрагдав.
Даланзадгад сум. Сургалт семинар, уулзалзалтын хүрээнд 2010 оны 01 сарын 19нд Засаг даргын тамгын газраас “ 5С”-н сургалтыг зохион байгуулж бүх ажилчид албан хаагчид хамрагдав. Идэвхитэй хөдөлгөөн- Зохистой хооллолтыг дэмжих нь” сургалтыг мөн зохион байгуулав. “Гэр бүлийн хүчирхийллийн талаарх хамтарсан багийг идэвхжүүлэх” сургалт,“Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн Эрх зүйн хамгааллыг сайжруулах нь” сургалт, “Өмнөговь түншлэл-2010” хөдөлмөрийн бага чуулган хийв.
Орон нутгийн бодлого төлөвлөлтийн дагуу зохион байгуулсан ажил арга хэмжээний хүрээнд Сумын Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн ээлжит хуралдааныг зохион байгуулж зөвлөлийн дүрэм, 2010 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Тогтвортой амьжиргаа -2 төслийн хүрээнд хийгдэх 2 гар худгийн хөрөнгийг шийдвэрлүүлэн гар худаг гаргах ажлыг хийж эхлүүлээд байна . МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газраас ирүүлсэн тоотын дагуу “Монголын хоршооллын хөгжил “сэдэвт судалгааны дагуу Даланзадгад сумын хоршоодын судалгааг гаргаж өгөв. 35-н иргэнд цэргийн хуулийн сурталчилгааг хийв. Хилийн цэргийн 0168 дугаар ангид алба хааж байгаа цэргүүдийн хувиарлагдсан застав болон шуудангийн хаягийг 4-н ар гэрийхэнд нь мэдээлсэн.
Тухайн сард зохион байгуулсан шинэлэг, бодитой ажлын хүрээнд Сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэгийн захирал, эрхлэгч, ахлагч нарын Засаг даргатай 2010 онд байгуулах Үр дүнгийн гэрээнд тусгах тусгай захиалгат бүтээгдэхүүний саналыг хүргүүлэв. “Нутгийн хишиг” хөтөлбөрт хамрагдах иргэдийн нэрсийг программд оруулсан.
     Найм. Цаг үеийн бусад мэдээлэл
2010 оны 03 дугаар сард аймгийн ЗДТГ-т ирсэн хариутай бичгийн тоо 28 байна. Үүнээс ТЗУХ-т 5, урьд сарын үлдэгдэл 2, хугацаандаа шийдвэрлэсэн 0, хяналтанд байгаа 5, ХЗХ-т 7, урьд сарын үлдэгдэл 1, хугацаандаа шийдвэрлэсэн 3, хяналтанд байгаа 4, НХХ-т 1, хяналтанд байгаа 1, ХБХ-т 14, урьд сарын үлдэгдэл 7, хяналтанд байгаа 14, СТСХ-т 1 өнөөдрийн байдлаар хугацаа хоцорч шийдвэрлэсэн бичиг 0 байна.
            Энэ сард нийт 59 ажил, арга хэмжээ хийхээр төлөвлөснөөс доорх 8 ажил хойшлогдож, төлөвлөгөө 86,4 хувийн биелэлттэй дүгнэгдлээ.
                         
 
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 00:13 Мэдээний төрөл

0 comments for "ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 03 ДУГААР САРЫН МЭДЭЭ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook