МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

“SKY” бизнесийн мэдээлэл зуучлалын төв

ТАНИЛЦУУЛГА: 
Манай Компани 2008 оноос эхлэн худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2009 оны 11-р сард “SKY” бизнес мэдээлэл зуучлалын төвийг ДЗсумын ЗДТГазар нээснээр орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгч, үйлдвэр, үйлчилгээний салбарууд манай төвийг дэмжин хамтран ажиллаж байна.

ЗОРИЛГО: 
Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихээс гадна олон улсын хэмжээнд Өмнөговь аймгийн худалдааны сүлжээг үүсгэн хөгжүүлэхэд оршино.

ЗОРИЛТ: 
Өмнөговь аймгийн төрийн удирдлагууд, бизнес эрхлэгчидтэй хамтран бизнес эрхлэх, хөгжүүлэх, таатай орчинг бий болгох.
-Өмнөговь аймгийн бизнес, худалдаа, жуулчлалын web сайттай болох.
-Аймгийнхаа бизнес эрхлэгчидтэй хамтран уул уурхайн томоохон компаниуд болон гадаад дотоодын зах зээлд үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалт хийх.
- Орон нутгийн үйлдвэрлэлд экологийн үр ашигтай технологи нэвтрүүлж, орон нутгийн бараа бүтээгдэхүүнийг дотоод гадаадын зах зээлд танилцуулан орон нутгийн хөгжлийг дэмжинэ.

 Үйл ажиллагааны чиглэл: 
• Үйлдвэр, үйлчилгээ явуулж буй иргэд, аж ахуйн нэгж, компаниудыг бусдад сурталчлан таниулах.
• Төрийн бодлоготой уялдуулан бизнес эхрлэгчдийн цаашдын болон хэтийн төлөвлөгөөг орон нутгийн удирдлагуудаар дэмжүүлэн дэмжлэг үзүүлэх,
• Бизнес эрхлэгчидээ Монгол улсын болон олон улсын чанартай зохион байгуулагдаж байгаа гадаад дотоодын үзэсгэлэн яармаг, дугуй ширээний уулзалт, семинар, форум ,бизнес уулзалтанд тогтмол оролцуулж байх.
• МҮХАҮТанхим болон бусад бизнесийн интернет сайт эх сурвалжуудаас авсан мэдээллийг Орон нутгийн бизнес эрхлэгчдэд түгээх
• Бизнес эхэлж буй жижиг үйлдвэрлэл эрхлэгчдэд тухайн чиглэлийн дагуу мэргэжлийн мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах,бизнес санаа, зөвлөгөө өгөх, хамтран ажиллах

Танд санал болгож буй үйлчилгээний төрлүүд:
• Мэдээлэл, солилцооны зуучлал
• Боловсролын зуучлал
• Хөдөлмөр эрхлэлтийн зуучлал
• Тоног төхөөрөмжийн зуучлал
• Техник технологийн зуучлал
• Бараа бүтээгдэхүүн борлуулалтын зуучлал
• Хөрөнгө оруулалтын зуучлал
• Орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээг бусдад сурталчлан таниулах зуучлал
• Тендерийн зуучлал
• Үйлдвэрлэл, үйлчилгээний төсөл, хөрөнгө оруулалтын зуучлал

Харилцах хаяг: 
Монгол улс Өмнөговь аймаг Даланзадгад сумын ЗДТГазрын 110 тоот.
Утас:88104949 88533377 88076622 88196622
Fax: 01532-2-3434 E-mail: SKYCOM_Umnugovi@yahoo.com



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 12:20 Мэдээний төрөл , ,

0 comments for "“SKY” бизнесийн мэдээлэл зуучлалын төв"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook