МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн товч танилцуулга

 Энэ удаад та бүхэндээ Өмнөговь аймгаас та бүхнийг төлөөлөн УИХ-д сонгогдсон эрхэм 2 гишүүний товч танилцуулгыг хүргэж байна.


Хоохор Бадамсүрэн
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төрсөн огноо: 1955 оны 7 сарын 1

Төрсөн газар: Өмнөговь аймгийн Хүрмэн сум

Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал: Эрэгтэй, халх, ам бүл 4

Төгссөн сургууль, мэргэжил:
1974 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн сургууль
1980 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль Уул уурхайн инженер мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Доктор

Ажилласан байдал:
1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, салбарын ерөнхий инженер бөгөөд хэлтсийн дарга
1988-1989 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд салбарын ерөнхий инженер бөгөөд хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга
1989-1994 онд Монгол- Оросын хамтарсан Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч
1994-2006 онд Монголросцветмет нэгдлийн Ерөнхий захирал
2007-2008 онд Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга
2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:
1991 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
1996 онд Аж үйлдвэрийн гавъяат ажилтан

Гадаад хэл: орос, англи


**********************************************************************


Цэвэлмаа Баярсайхан
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга
Төрсөн огноо: 1962 оны 4 сарын 24

Төрсөн газар: Улаанбаатар хот

Хүйс, Үндэс угсаа, гэр бүлийн байдал: Эрэгтэй, халх, ам бүл 6

Төгссөн сургууль, мэргэжил:
1980 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль
1986 онд Москва хотын Эдийн засгийн дээд сургууль Инженер эдийн засагч мэргэжлээр
1989 онд Монгол Улсын Их Сургууль Статистикч эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр, Докторант

Ажилласан байдал:
1986-1989 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд мэргэжилтэн
1989-1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн
1990 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд хэлтсийн дарга
1990-1992 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргаанд тэргүүн дэд дарга
1992-1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч
1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996-1998 онд УИХ-ын Байгаль орчин хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга
2001-2004 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд багш
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
2008 оноос УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга

Шагнал:
1993 онд Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан
1997 онд Хүнс, ХАА-н тэргүүний ажилтан
2000 онд Байгаль орчны тэргүүний ажилтан
2003 онд Аялал, жуулчлалын тэргүүний ажилтан
2006 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан
2006 онд Алтангадас одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

Гадаад хэл: орос, англи



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 23:57 Мэдээний төрөл

0 comments for "Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн товч танилцуулга"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook