МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Мэндчилгээ


“Харшлалт” хэмээх ган гачиг, цас зуд хүйтэн өвлийг дагуулсан шороон үхэр жил цаг хугацааныхаа жамаар дуусч байна. Энэхүү ган гачиг, цас зудын бэрхшээл саадыг хатан зориг харьшгүй хөдөлмөр амжилт бүтээл зүтгэлээрээ хамтдаа даван туулж байгаа нутгийн ахан дүүс олон түмэн та бүхэндээ морилон ирж буй 17 дугаар жарны “Тийн урвагч” хэмээх төмөр барс жилийн мэндийг хүргэж амар амгаланг тань айлтган амьдрал ажил үйлс чинь өөдрөг, аз жаргалтай, эрүүл энх, элбэг хангалуун байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилье. Улс, аймаг, сум орон нутгаа хэрхэн хөгжүүлэх, өөрсдийнхөө амьжиргааг яаж дээшлүүлэх талаар үнэтэй санал бодол, зөвлөмж дүгнэлтээ надтай байнга хуваалцаж, хамтран ажиллаж ирсэн нутгийн зон олондоо туйлийн ихээр талархаж явдагаа илэрхийлье. Шинийн нэгний баярын магнай тэнийж айл саахалт ахан дүүс ураг садан хотол олноороо цуглан инээд хөөр баяр жаргал цалигуулж сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг сэтгэлийн цэнхэр хадаг болгон өргн баръя. Сар шинэдээ айл хотлоороо сайхан шинэлээрэй.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан

Мэдээний эх сурвалж: Монгол Говь сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 15:43 Мэдээний төрөл

0 comments for "Мэндчилгээ"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook