МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Зуднаар ченжүүд баяжиж байна


Зуд болж малчид үхсэн малаа хуулж арьсыг нь ченжүүдэд өгч тав арван төгрөг болгон амьдралаа залгуулж байна. Зуднаар нохой таргалдаг гэгчээр зуд болсон биш түүхий эдийн ченжүүд баяжиж байх шиг байна. Урьд жилүүдэд өдий цагт арьс, нэхий ховор барааны нэг байдаг байсан бол энэ жил түүн шиг элбэг юм үгүй болжээ. Даланзадгадын төвийн түүхий эдийн ченжүүдийн нэгдсэн төвийг зориход кантенерийн үүдэнд арьс нэхий овоолгоостой. Том том ногоон шуудайтай зүйлийг юу болохыг нь асуухад ноолуур гэв.
Үнэ ханшийг нь ямар байгаа талаар сонирхсон юм. Ноолуур 34 мянга, ямаа, адуу, тэмээний шир 10 мянга, нэхий өлөнтэйгөө 1000, өлөнгүй нь 500, үхрийн шир 5000, дэл 1000, сүүл 3000 төгрөгийн үнэтэй байна. Цаашид ноолуурын үнэ өсөх магадлалтай байгаа аж.
Ж.Сайнжаргал

Мэдээний эх сурвалж: Монгол Говь сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 12:11 Мэдээний төрөл ,

0 comments for "Зуднаар ченжүүд баяжиж байна"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook