МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Хотын цохилох зүрх "0" зогслоо


"Бид хотынхоо цохилох зүрх" уриатай ажилладаг Даланзадгадын ДЦСтанц бүрэн зогслоо. Төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй аймаг одоо цагт ганц хоёрхон л байдаг. Тэрний нэг бол "Даланзадгадын ДЦС" ТӨХК билээ. Анх баригдсан цагаасаа л ард иргэдийн хэл ам тасардаггүй байсаар өдий хүрлээ. Байнгын урсгал засвар хийдэг ч тэр бүр хэвийн ажиллаж ард иргэдээ цахилгаан, дулаанаар тасралтгүй хангаж чадахгүй байдаг. 2008 оноос Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцаас "Менежментийн баг" ирж 3 жилийн хугацаатай ажиллаж байна. Үүнээс хойш Өмнөговьчууд маань бараг цахилгаан тасрах асуудлыг мартах шахаж байтал 2010 оны 02 сарын 22-ны өдөр тус станцад томоохон гэмтэл гарлаа. Албан бус мэдээгээр станцын вакуум таслуур буудаж, 6кВ-ийн щинд гэмтэл гарчээ. вакуум таслуур нь Япон улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд одоогоор үйлдвэрлэгч компанитай холбоо тогтоож сэлбэг захиалах яаралтай арга хэмжээг авч эхэлжээ. Тус станц одоо аваарийн байдал зарласан бөгөөд айл өрх, албан газруудаа дулаанаар хангах боломжгүй болсны улмаас дунд сургуулийн 1-9-р ангийн сурагчид, цэцэрлэг зэрэг газрууд халаалт, цахилгаангүй болсны улмаас түр хугацаагаар ажиллахгүй боллоо. Станцаас шуурай арга хэмжээ авч оройн цагаар ПАЭС-2500 аваарийн станцаар тодорхой хуваарийн дагуу чиглэл тус бүрээр ээлжлэн тодорхой цагуудад цахилгаан түгээж байна. Одоогоор Монголын ирээдүй болсон Өмнөговь аймаг харанхуй сууж байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 23:21 Мэдээний төрөл

0 comments for "Хотын цохилох зүрх "0" зогслоо"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook