МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Оны шилдэгүүд тодорлоо

Өнгөрч буй шороон үхэр жилдээ ажил үйлсээрээ шалгарсан дараах иргэдийг аймгийн есөн алдартнаар шалгаруулжээ. Үүнд Булган сумын нэгдүгээр багийн малчин Д.Энхбаатар, аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн шинжлэгч нян судлаач их эмч Ж.Баяраа, Ханхонгор сумын Мандах багийн малчин С.Мааманхүү, Гурвантэс сумын цэцэрлэгийн эрхлэгч Г.Гангамаа, нэгдүгээр дунд сургуулийн багш С.Оюунчимэг, Баяндалай сумын ЗДТГ-ын дарга У.Буян-Өлзий, нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хагалгааны сувилагч Б.Байгальмаа, эрүүл ахуйч эмч Б.Даваахүү, Арвинсан ХХК-ийн захирал Д.Лувсан нар тодорсон байна. Мөн өнгөрсөн жилийн ажлынхаа амжилтаар аймагтаа Ханбогд сум тэргүүлж, байгууллагуудаас Цагдаагийн хэлтэс шалгарчээ. Сэврэй сумын Бүйлсэн багийн малчин Гомбожавын Бүд, Манлай сумын малчин Рэнцэндоржийн Базар нар улсын сайн малчин, Мандал-Овоо сумын н.Дашвандан, Булганы н.Отгонсүрэн, Номгон сумын н.Жаргал, Ноён сумын н.Цэвээнравдан, Баяндалай сумын н.Эрдэнэбилэг нар аймгийн сайн малчин болсон байна.
Д.Мишигсүрэн

Мэдээний эх сурвалж: Монгол Говь сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 16:08 Мэдээний төрөл

0 comments for "Оны шилдэгүүд тодорлоо"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook