МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Сэтгүүлчид ахмадуудтайгаа уулзлаа

   Өмнөговь аймгийн хэвлэл мэдээллийн салбарынхан өндөр настнуудаа сар шинийн өмнө хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
   Аймгийн хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулдаг Алтанговь ТВ, Монгол говь сонин, Говийн долгион бүсийн радио, 21 дүгээр суваг ТВ-ийн сэтгүүлчид ахмад сэтгүүлчидтэйгээ уулзах уулзалтыг зохион байгуулсан юм. Тус уулзалтанд хэвлэл мэдээллийн ахмад ажилтан Б.Тогтох, Т.Цэдэв, А.Цоож, Д.Өлзийням, Л.Чулуумсаг, С.Энэбиш нар оролцсон. Урьд нь нэгддэггүй байсан хэвлэл мэдээллийн салбарынхан ийнхүү ахмад сэтгүүлчдээ урьж дуу хоолойгоо нэгтгэх үндэсээ тавьж байгаад ахмадууд ч сэтгүүлчид ч талархаж байсан.
   Мөн энэ үеэр сэтгүүлчиддээ Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн үнэмлэх олгож, ахмад ажилтанууддаа сар шинэдээ сайхан шинэлж урт удаан наслахыг ерөөн гарын бэлэг гардууллаа. Энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгох, тавдугаар сарын гуравны олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар боллоо. “1945 оны 01 дүгээр сарны 12-ны өдөр Өмнөговь аймагт анхны сонин хэвлэгдэн гарч байсан. Энэ өдрийг ч манай сэтгүүлчид эргэн дурсаж байх учиртай” гэж ахмад сэтгүүлч Б.Тогтох ярьж байлаа.
Д.Мишигээ

Мэдээний эх сурвалж: Монгол Говь сонин



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 16:06 Мэдээний төрөл

0 comments for "Сэтгүүлчид ахмадуудтайгаа уулзлаа"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook