МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Монголын цагаан сараар битүүлэх, шинэлэх, золгох ёсон



Тун удахгүй Монголын цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан цагаан сараар хэрхэн битүүлэх, шинийн нэгний өглөө үйлдэх ёс заншил, золгох ёсон зэргийг та бүхэндээ хүргэж байна. Та бүхэн Монгол зан үйлээ дээдлэн, хэт их хавтгайрахгүй, монгол үндэсний дээл хувцасаараа гоёж сайхан шинэлээрэй.
Битүүлэх ёсон
Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг ба энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө төгрөг эд байх юм бол бушуухан авах, хэрэлдсэн хүн байвал эвлэрэх хэрэгтэй. Энэ өдрийн өмнө бурханаа тахиж, гэрээ цэвэрлэх хэрэгтэй. Энэ өдөр эмэгтэйчүүд идээгээ бэлдэж, эрчүүд нь морьнийхоо хур дэлийг засдаг. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун талд тотгон дээр мөс тавьж сайн зүгийн тэнгэр сахиусуудын орох үүдийг нээдэг. Ингээд шинэ хувцсаа өмсөөд гал бурхандаа дээж өргөн дараа нь битүүлдэг.

Битүүний зоог
Битүүний зоог эрүүг нь  заагаагүй хонины битүү толгой юмуу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис суулгаж, чихсэн хошгоногны бүдүүн үзүүр хэсгийн толгойнхоо ард тавьж, түүгээрээ нар зөв ороож, сэмжээр бүтээн дал, 4 өндөр, шаант, богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз, баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгддэг.

Битүүний өдөр цээрлэх ёсон:
  1. Энэ өдөр айл хэсч болохгүй. Тэр жилжингээ хэсүүчлэнэ. Энэ өдөр айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байж алив саад тотгорын оруулахгүй байх хэрэгтэй.
  2. Нохой зодож болохгүй. Үүний оронд цадтал хоолло.
  3. Амандааа юм зажилж гадаа гарч болохгүй.
  4. Гэр орон харанхуй байх, Гадаа хувцасаа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудаж болохгүй. Учир нь Чөтгөр хорлоно гэж үздэг.
  5. Өлөн зэлмэн  хонохыг цээрлэнэ.
  6. Гэр орондоо хэрүүл шуугиан хийж болохгүй.
Ууц тавих ёсон
Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж өгнө. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвээ талаас нь барьж, баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтолоход ганц эх талыг нь мэдэх нь чухал.
Бүтэн мах ууц тавих журам:
  • Толгой
  • Ууц
  • Өвчүү
  • Хаа
  • Гуя
  • Хүзүүний сээр
Махны толгой эх гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар хуйх авч галд өргөөд дараа нь чих, зовхийг хөндөөд огтлон идэх хэрэгтэй. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн эхэлж толгойд хүрээд дараа нь ууцанд, сүүлэнд, сээр хүзүү болон бусад махнаас иднэ.

Битүүний орой зул, хүжээ өргөөд унших тарни
Битүүний орой шинийн 1,2,3,8,15 – нд зул хүжээ өргөөд “Ум новова гавади базар сараа брамадани дата гадая архади самьяа сам буддава дадтяата ум базар мама базар махадаза базар маха бидьяа базар маха боди зидда базар маха боди мондова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базах суха” гэдэг тарнийг уншаарай.

Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс:
  1. Энэ өдөр гол горхи худаг булаг, шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.
  2. Үйл мэтгэх оёхдоо хуучин дээл хувцас, эд нөхөхийг цээрлэ, шинээр оёдог. Энэ нь сайн сайхны бэлэгшээл болж урт удаан наслахын зөн.
  3. Эд юм зээлээр өгөхийн цээрлэ. Учир нь гарзын үүд нээгдэж, олзын үүд хаагдана. Бусдад өглөгөгүй, бусдаас авлагагүй байхыг хичээ.
  4. Уйлах хэрэлдэхийг цээрлэнэ. Зөрчвөл жилийн турш хэрүүл шуугиан зовлон үл тасарна.
  5. Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болго.
  6. Бэлэгтэй үг хэрэглэж амьтан мал гаргаж болохгүй
  7. Шинэ сарын шинийн 7 золгохыг цээрлэ. Энэ өдөр хар өдөр.
  8. Эхнэр нөхөр 2 хоорондоо золгож болохгүй.
  9. Архи уух, хөлчүүрхэх зэргийн цээрлэх.
  10. Биедээ мэс авч явахыг цээрлэ. Зөрчвөөс дайн дажин болно.

Хадаг барьж золгох ёсон
Монголчууд баяр ёслолд эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз ба урт богиноороо адилгүй. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг, эх, ахмад настай эрхэм хүнд барьдаг бөгөөд нар сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэдэг.
Хадгыг барих хүнрүүгээ амыг нь харуулан эрэмбээр мэхийх юмуу, сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийн 2 гардан аваад нямбайлан эвхэж авах ёстой. Хадаг барихдаа дараахь бэлэгдэлийн үгийг хэрэглэж дараа нь хадгийнхаа тухай дараах үгийг хэлнэ.

Цаглашгүй урт нас ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэн
Дэлгэрэнгүй урт нас ариун цагаан хадаг
Идээний дээж илгэн цагаан тараг

Хадаг барьж золгох “хадгаа тэр хүндээ үлдээнэ”.
Өндөр настай ба нутагтаа алдартай хүнтэй хадаг барих ёс бий. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж 2 гардан барьсаар золгож буй хүний 2 гар дээр тавьсаны дараа золгоно. Хадаг авсан хүн хадгаа хураана. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг нь бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина.

Эх сурвалж: Банжиг мэдээ



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 23:17 Мэдээний төрөл

1 comments for "Монголын цагаан сараар битүүлэх, шинэлэх, золгох ёсон"

  1. MONGOLIIN TSAGAAN SARIIN BITUUREH BA ZOLGOH SHINELEH YOSON:
    Gants neg usgiin aldaatai bgaag ni hargalzaj yanzlaarai bas naad uguulberuudiinh ni bairlal, daraalal ene teriig ni sain yalgaj bichihgui bol holildood ene tendee orood zambraagui haragdaj bna gehdee ene zovhon minii l bodol shuu za tand amjilt husie.

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook