МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Валентины өдрийн тухай



Гэгээн Валентины өдөр буюу 2-р сарын 14-ны өдөр аз жаргалтайгаа учирсан хосуудын ариун нандин хайранд дэлхий нийтээрээ умбан баярлацгаадаг билээ. 
Уг баярыг тэмдэглэх болсон түүхийг та бүхэндээ өгүүлье. III зууны үеийн эртний Ром-д Валентин гэдэг нэртэй нэгэн санваартан амьдарч байжээ. Тухайн үед II Клаудис хаан төр барьж байсан бөгөөд эзэнт улсаа хүчирхэг гүрэн болгохын төлөө нэгэн зарлиг буулгажээ. 
Уг зарлигт “Ромд амьдарч буй насанд хүрсэн ганц бие эрчүүдийг цэргийн албанд тат, хэрвээ хааны зарлигийг эс дагаваас цаазалсугай” гэжээ. Энэ зарлигийг хосууд эсэргүүцэн гэрлэлтээ баталгаажуулах гэж Христын сүмд очдог боловч ямар ч лам хааны зарлигийг зөрчиж эс чаджээ. 
Гэтэл хайр дурлалдаа шатсан залуу хосуудын хүслийг гүйцээхийн тулд хааны зарлигийг аймшиггүйгээр зөрчиж хосуудад гэгээн хайрынхаа зулыг асаах боломжийг Валентин гэгч санваартан олгон ариун сүмд гэрлэлтийг нь баталгаажуулах болсон аж. II Клаудис хаан үүнийг мэдээд ихэд хилэгнэж Валентиныг зарлиг зөрчин, залуусын гэрлэлтийг баталгаажуулж, цэрэгт явах залуусын тоог багасгаж, хаан эзнийг үл ойшоосон хэмээн түүнийг буруутган мөрдөн мөшгиж, гяндан шоронд хорьж, эцэс сүүлд нь 2-р сарын 14-нд цаазалжээ. 
Түүнээс хойш 2-р сарын 14-ний өдрийг Гэгээн хайрын өдөр буюу Валентины өдөр хэмээн хосуудын төлөө амиа зориулсан санваартаны нэрээр нэрлэн тэмдэглэх болсон байна. Эхлээд энэ баяр нь баруун Европоор тархаж сүүлдээ дэлхий нийтээр бүх хосууд тэмдэглэдэг болжээ.
Happy Valentines day 2010



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 16:34 Мэдээний төрөл

0 comments for "Валентины өдрийн тухай"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook