МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Эрүүл амьдрах энгийн арга



Эрүүл амьдрах энгийн арга

     1 Уурлаж уцаарлахгүй байх. Тэвдэж бухимдалгүй тайван жигд амьсгалах. Стресс нь хүний амьсгалыг түгжиж, эсвэл огцом ширүүн амьсгалах байдалд оруулдаг
     2.Үе үе нуруугаа тэнийлгэж /арагш нугалж суниаж байх/ бай. Стресс нь хүний нуруу турууны хэлбэр галбирыг алдагдуулж хөшүүн болгож хөдөлгөөн хорьж санаа бодлыг хурцадмал болгодог. Сэтгэл санааны дарамт үүсгэнэ.
     3. Аль бололх олон удаа харилцан ярилцаж, нийтэч бай. /яриа хөөрөө ихтэй бай./ Ерөөс яриасаг хүмүүс дүнсгэр дуугүй нөхдөөс 2 дахин цөөн өвчилдөг билээ.
     4. Шартатлаа архи бүү уу. Хатуу архи, дарсыг усаар даруулж уух хэрэгтэй.
     5. Гараа байнга угааж бай. Бид өдөр бүр л элдэв нянтай хаалганы бариул, утасны харилцуур гэх мэттэй харьцаж байдаг билээ.
     6. Галын өрөөгөө байнга цэвэрлэж бай. Хоол андныхаа дараа шууд унтах, хэвтэх суугаад байх нь зохимжгүй. Үүний оронд 15 минут галын өрөөгөө цэвэрлэвэл таны хоол шингэж илүүдэл 40 калори гадагшилдаг.
     7. Арагш ухарч алхаж бай. Хоол ундны дараа бага ч атугай салхинд гарч бай. Цэцэрлэгт ороод ухарч, урагш алхаарай. Ингэвэл таны баед сайн нөлөө үзүүлдэг.
     8. Өглөө орноосоо босохдоо битгий үсэрч байгаарай. Огло харайн босох нь нуруу нугасанд муу нөлөөтэй
     9. Зурагт ширтэн хэдэн цагаар бүү суу. Зурагт үзэж байхдаа ч ямар нэгэн хөдөлгөөн хийж бай.
     10. Өдөр бүр саримс хэрэглэж бай. өдрийн хэрэгцээ 1-2 хумс. Саримс бол зүрх судасны өвчнүүдийг 18 хувиар багасгадаг.
          
Эцэст нь цахилгаан шат, урсдаг шат зэргээр бус явган явахыг хичээгээрэй. Эдгээр зөвлөмжийг бүгдийг нь нэгэн зэрэг хэрэгжүүлж чадахгүй бол нэг нэгээр хэрэгжүүлж яваандаа бүгдийг нь баримталж сураарай



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 15:43 Мэдээний төрөл ,

0 comments for "Эрүүл амьдрах энгийн арга"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook