МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Ч.Цоодол: Эх орноо, эх хэлээ хайрладаг байх нь Монгол хүний эрхэмлэх зүйлийн хамгийн дээд нь юм

 21-р зууны Монголчууд бид эх хэлээрээ ярьж, бичиж чадахаа больжээ. Өгүүлбэр болгондоо гадаад үг хэллэг хэрэглэн, зөв бичгийн дүрмийн алдаа маш их гаргана. Энэ нь бид монгол хэлээ ядууруулж, өөрсдөө эх хэлээ устгаж байгаагийн нэг хэлбэр юм. Монгол үндэсний томоохон соёлын нэг бол яах аргагүй Монгол хэл маань билээ. Ингээд энэ удаа АБТА, зөвлөх багш Ч.Цоодол багшийн хувийн тэмдэглэлийг чадан ядан эмхэтгэн та бүхэндээ хүргэж байна. Энэ нийтлэлийг уншаад та дотроо нэгийг бодоорой.


Чанцалдуламын Цоодол 
(Ардын боловсролын тэргүүний ажилтан, Зөвлөх багш)

Өмнөговь аймаг Даланзадгад сумын улсын тэргүүний
"Эрдмийн гэгээ" сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш

- Эх орноо, эх хэлээ хайрладаг байх нь Монгол хүний эрхэмлэх зүйлийн хамгийн дээд нь юм

- Монгол гэдэг нэрийг манай орны төдийгүй Орос, Хятад болон дэлхийн олон орны эрдэмтэд судалсаар байна. Тэд нэгдсэн Монгол улс байгуулагдахын өмнө "Мон" нэртэй гол үүрэгтэй аймаг байжээ. Үүүнээс Монгол гэдэг нэр үүссэн гэдэгтэй санал нэг байгаа аж. Гэхдээ нарийвчлан судлах нь чухал гэж тэмдэглэжээ.

-Сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хэлний хөгжил, ирээдүйн тухай ярьж бичих боллоо. Монгол хэлний үгийн санд харь хэлний үгс их орох болсноор хэлний ядуурал, утга санаа илэрхийлэх чадвар эрс муудлаа.

Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь:
1, Дэлхий нийтийг хамарсан даяарчлал жижиг улс үндэстнүүдийн хэл соёлд сөрөг нөлөөтэй байна.
2, Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэвтрүүлэг, хөтлөгчдийн үг яриа хэтэрхий ихээр гадаад үгийг хэрэглэсэн, хэл найруулга муу, мэдээллийг бусдад хүргэх чадвар сул байна.
3, Орчин үеийн гэх олон янзын хамтлагуудын дуу, хошин шогчдын тоглолтын хэл яриа нь ярианы соёлд муугаар нөлөөлж байна
4, Улс олон нийтийн болон хувийн байгууллагуудын хаяг нэр гадаад үгээр бичсэн байгаа нь хэл ядуурах нэг нөхцөл болсоор байна

Улс орны тусгаар байхын баталгаа нь хэл, хил шүү дээ

Хэлгүй болчихвол улс мөхөх нь тэр. ийм жишээг Манж Чин гүрний гунигт түүх харуулна.

Манай орны иргэд хэл соёлоо дээдлэхэд чин сэтгэлээсээ хандмаар байна.
Та нар минь ойр дотныхон, үр хүүхэддээ байнга хэлж захиж байгаачээ.

Монголчууд бид туйлшрах зангаараа англи хэл сурах ёстой л гэвэл бүгд заавал ийм байх ёстой гэсэн ойлголттой бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зарлал, рекламандаа бичин үндэснийхээ хэл соёлыг үгүйсгэх боллоо. Ингэж болохгүй шүү дээ.
Энэ талаар олон талаас нь эргэцүүлэн ярилцах хэрэгтэй. Санал бодлоо хуваалцаарай.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 15:05 Мэдээний төрөл

2 comments for "Ч.Цоодол: Эх орноо, эх хэлээ хайрладаг байх нь Монгол хүний эрхэмлэх зүйлийн хамгийн дээд нь юм"

  1. Цоодол багшдаа ажлын амжилт хүсье Эрдмийн гэгээ сургууль 1999 оны төгсөгчөөс

  2. Багшдаа ажилд нь амжилт, амьдрал нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. 2006 оны Д.Оюунчимэг багштай 10е /багшийн сонгон/ ангийн хамт олноос. Таныхаа хэлсэн бүхнийг хичээнгүйлэн биелүүлж яваа шүү олон мянган шавь нар нь...

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook