МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

ЕБС-д үр бүтээлтэй ажиллаж буй багш нарт тэтгэлэг олгоно

“Шинэ Монгол” ахлах сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг, монгол талын  хөрөнгө оруулагч Б.Жанчивын нэрэмжит ЕБС-ийн багш нарыг дэмжих “Жанчив сан”-аас ЕБС-д үр бүтээлтэй ажиллаж буй багш нарт тэтгэлэг олгохоор болж байна. Энэ тэтгэлэгт Өмнөговь аймгийн багш нар маань хамрагдах бүрэн боломжтой бөгөөд доор байгаа хаягаар холбоо барьж лавлах зүйлээ асуугаарай.

ЕБС-ИЙН БАГШ НАРЫГ ДЭМЖИХ “ЖАНЧИВ САН”-ИЙН ТАНИЛЦУУЛГА
“Шинэ Монгол” ахлах сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг, монгол талын  хөрөнгө оруулагч Б.Жанчивын нэрэмжит ЕБС-ийн багш нарыг дэмжих “Жанчив сан” нь 2005 оны 9-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Сангийн зорилго:
Хот, хөдөөгийн болон төрийн ба төрийн бус өмчийн гэж харгалзалгүйгээр ЕБС-д удаан жил, үр бүтээлтэй ажиллаж буй багш нарын хөдөлмөрийг үнэлж, тэдний ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх  үүднээс мөнгөн тэтгэлэг олгоход оршино.
Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдэд тавих шаардлага:
Багш нь ЕБС-д 5-аас дээш жил ажилласан байх ба бага, дунд, ахлах ангийн ямарч мэргэжлийн багш энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой. Гол нь багшлах ажилдаа тодорхой амжилт гаргаж, бодит үр дүнд хүрсэн, мөн шавь нарынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн багш байна. Өнөөгийн Монголын боловсролын тулгамдсан асуудлаар өөрийн гэсэн үзэл бодолтой, тэдгээр асуудлыг шийдвэрлэх талаар санаачлагатай ажилладаг бүтээлч багш байна.
Тэтгэлгийн хэмжээ:
Жил бүр 5 хүртлэх багшийг шалгаруулах ба нэг хүнд нэг удаад 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгох юм. Нийт тэтгэлэгийн хэмжээ 1 жилд 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг хүртэл байна.
Бүрдүүлэх материал:
  • Тэтгэлэг хүссэн өргөдөл  /маягтын дагуу/
  • Анкет /маягтын дагуу/
  • Ажил байдлын тодорхойлолт  /сургуулиас/
  • Хамт олны хурлын протокол  /сургуулиас/
  • Цээж зураг /2%/
Жич: Өргөдөл, анкетын маягтыг “Жанчив сан” -аас урьдчилан хүргүүлнэ.
Шалгаруулах явц:
  1. Нэг сургуулиас зөвхөн нэг багшийг хамт олны хурлаар хэлэлцэж шалгаруулна.
  2. Тухайн ЕБС-иас сонгогдсон багш нь холбогдох материалуудыг бүрдүүлж сангийн байранд хүргүүлнэ /1-р сарын 25-31/.
  3. Сан дээр материалуудыг хянан үзсэний үндсэн дээр эхний шалгаруулалтыг хийж, 10 хүний материалыг сонгон шалгаруулна.
  4. Сонгогдсон 10 хүнээс ам ярилцлага /2 дахь шалгаруулалт/ авна. Хөдөөний болон биеэр ирэх боломжгүй багшийн хувьд ам ярилцлагыг утсаар авах тохиолдол байна.
  5. Ам ярилцлагын дүнг үндэслэн 5 хүртлэх багшийг эцсийн шалгаруулалтаар шалгаруулна/2-р сарын 1-3/.
  6. Шалгарсан багш нарт тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагааг багш нарын баяраар/2-р сарын 5/ зохион байгуулна.
Сангийн хаяг:
Байршил:                         УБ хот, БЗД, 13-р хороолол, “Шинэ Монгол” ахлах сургууль
Сангийн тэргүүн:             Ж.Тунгалаг
Холбогдох утас:               99058338, 461122 /утас,факс/
И-мэйл хаяг:                     peatogo@hotmail.com



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 01:12 Мэдээний төрөл

0 comments for "ЕБС-д үр бүтээлтэй ажиллаж буй багш нарт тэтгэлэг олгоно"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook