МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Сэврэй сум амжилт бүтээлээр дүүрэн бар жилээ угтлаа

Монголын ард түмний уламжлалт их баяр он цагт тавтай орж газар дэлхий дэлэгнэж цэцэгс ногоо дэлгэрэх урин цаг ирж байгаагийн баяр, хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэ өдрүүдэд өнгөрсөн оны ажлаа дүгнэн, өтгөс буурлуудаа хүндэтгэн ёслож залуу үедээ өв уламжлалаа таниулан баярлах түмэн амгаланг нь айлтган мэндчилж байна .Улиран одож байгаа үхэр жил цаг агаар хүнд цас шуурга ихтэй ургамлын гарц бага байсан хэдий ч манай сумын нийт иргэд хүн тус бүр өөрсдийн хариуцсан ажилдаа хүчин чармайлт гарган хөдөлмөрлөж байгалийн эрсдлийн эсрэг нэгдтэл хүч зорилготой ажиллаж хохирол багатайгаар урин хавартай золгож байна. Сумын баг, албан газар аж ахуй нэгж байгууллагууд тэнд ажиллаж байгаа хөдөлмөрийн хамт олон өнгөрөгч онд өөрсдийн хариуцсан ажилдаа тодорхой амжилт ахиц гаргаж ажилласаны үр дүнд Сумын ИТХурал, Эмнэлэг, Цэцэрлэг, Банк, Холбооны салбар, "Дэмд-Од " ОНӨААТҮГазар, Хоолт баг зэрэг олон байгуулалгууд системийн байгууллагууддаа эхний байруудад шаогарч , сум нэгдсэн дүнгээрээ аймагт 6-р байранд орж өнгөрсөн жилийн амжилтаа 4- өөр ахиулсан байна. Сум 2009 онд эдийн засгийн үндсэн салбар болсон мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөж 125.9 мянган толгой үүний дотор хөгжлийнхөө түүхэнд анх удаа 100 мянган толгой ямаа сүрэгтэй болсон байна. Бүйлсэн багийн малчин Г.Бүд Монгол Улсын Сайн Малчин гэдэг хүндтэй цол шагнал хүртэж Малчин олны маань дундаас Г.Бүд, Д.Ганболд Д.Рэнцэндорж , Л.Дашням, Д.Ганбат , С.Базарсад, Д.Гансүх, нар 1000- аас дээш мал тоолуулж малчин түмнээ хошуучлан та бидний овоглож, нөмөр энгэрт нь түшиглэж байгаа хатан сэврэй уулынхаа нэрийг улс орон даяараа өргөж газар дэлхийгээ баярлуулан аргадлаа. Манай сум нэг сайхан уламжлалтай билээ Сар шинийн нэгний өглөө 7-8 цагт Сумын Соёлын төвдөө цугларан нэгдсэн золголтоо хийдэг заншилтай билээ..Энэ өдөр ахмад настанаа хоймортоо залан суулгаад сүсэгтэний холбооны тэргүүн Д.Хайвжунай ахаар ирэх жилийнийнхээ засал хийлгэж хийморийн сан даллага авхуулан ариутгуулсанаар шинэлгээний арга хэмжээ эхэллээ. Сумын засаг дарга Б.Чүлтэм, ИТХ-ын дарга Г.Данзанлхавга нар үг хэлж өнгөрсөн оны ажилаа дүгнэн ирэх жилийн ажлаа тодорхойллоо. Үүний дараа шагнал урамшуулал гардуулсан Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол оронд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар Б.Батсайхан, Д.Одсүрэн, О.Мөнхцэцэг нар шагнагдсан Монгол улсын ерөнхийлөгчөөс Сайншанд багийн өндөр настан Т.Аюуш 105 настай, Бүйлсэн багийн өндөр настан Ж.Мундай 95 настай мэндчилгээ гарын бэлэг ирүүлсэнийг гардуулсан. Монгол улсын ерөнхий сайдын захирамжаар Бүйлсэн багийн малчин Г.Бүдэд "Монгол улсын сайн малчин" цол хүртээж үнэмлэх батламж, 5 хошуу малын дүрс бүхий мөнгөн цар мөнгөн аяганы хамт хүргүүлсэнийг УИХ гишүүн ЭЗБХороны дарга Ц.Баярсайхан, аймгийн засаг дарга Б.Бадраа нар энэ сарын 11 нд гардуулсаныг нэгдсэн золголтонд ирсэн хүмүүстээ танилцууллаа. Мөн УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан өндөр настануудад гарын бэлэг тавгийн боов идээ хүргүүлсэнийг гардуулсан . Сар шинийн баярыг тохиолдуулан Аймгийн засаг дарга Б.Бадраа тус суманд ажиллаж амьдарч байгаа 90-ээс дээш нас сүүдэр зооглож байгаа иргэдэд гарын бэлэг гардуулсан. Сайншанд багийн Малчин Д.Аюуш Аймгийн засаг даргын жуух бичиг, мөн багийн малчин Г.Ваачиг , Дэмд-Од ОНӨААТҮГ-ын моторчин Ш Заяахүү, Бүйлсэн багийн малчин Д.Рэнцэндорж, ЕБС-ийн багш С.Гантуяа нар аймгийн засаг даргын хүндэт өргөмжлөл гардуулсан.Тус сум статисикийн алба аймагтаа 3-байр эзлэж аймгийн Статистикийн хэлтсийн даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсаныг ЗДОрлогч Т.Алтансүх, СИБМХМ Ц.Болдмаа нарт гардуулсан. Тус суманд ажиллаж амьдарч байгаа 80-аас дээш настай 24 ахмад настан буурлуудад сумын засаг дарга Б.Чүлтэм, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний мэргэжилтэн Д.Нэргүй нар гарын бэлэг гардуулав. 2009 онд ажлаар тэргүүлсэн Хоолт баг, Хүн Эмнэлэг, Дэмд -Од ОНӨААТҮГ-ын шагнал гардуулсан. Сумын 9 Алдартаныг танилцуулж шагнал гардуулсан Сумын засаг даргын " Хүндэт өргөмжлөл"-өөр шагнагдсан хүмүүсийг танилцуулж шагнал гардууллаа. 2009 онд 1000 -аас дээш толгой мал тоолуулсан 8 хүнд ИТХ-ын дарга Засаг даргын гарын үсэгтэй хүндэт өргөмжлөл батламж мөнгөн шагнал хүргүүлж байгааг танилцуулсан.

Мэдээний эх сурвалж: Батсайхан /Сэврэй сум/ - http://batjin.blog.gogo.mn



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 08:09 Мэдээний төрөл ,

1 comments for "Сэврэй сум амжилт бүтээлээр дүүрэн бар жилээ угтлаа"

  1. Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 99112934 91116565
    Монгол улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд 99118779
    Тэргүүн шадар сайд НАлтанхуяг 99114169
    Шадар сайд МЭнхболд 99115451
    УИХ-ын гишүүн ЗАлтай 99118563
    УИХ-ын гишүүн ПАлтангэрэл 99582211 99112533
    УИХ-ын гишүүн РАмаржаргал 99119387
    УИХ-ын гишүүн ДАрвин 99119791
    УИХ-ын гишүүн ХБадамсүрэн 99112292
    amalsan 2.5say tugruguu avayaa

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook