МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

Интернэтийн ADSL үйлчилгээний үнэ тариф


Монголчууд маань интернэт хэмээх хөлгүй их далайд орсноор нилээд хэдэн жилийг ардаа орхижээ. Одоо ч интернэт хэмээх энэ зүйл энгийн нэг хэрэглээ, зарим хүмүүст маш том бизнесийн орчин байсаар байна. Монгол интернэтийн үйлчилгээ үзүүлдэг олон компаниуд байдаг бөгөөд тэдгээрийн санал болгож буй ADSL (Asymmetric Digital Subscriber Line) үйлчилгээний үнэ, хурдыг та бүхэндээ харьцуулан үзүүлж байна. Ер нь бол Монголын интернэтийн хамгийн том түгээгч нь Railcom байдаг бөгөөд бусад жижиг компаниуд рейлкомоос шугам түрээслэх зарчмаар үйл ажиллагаа явуулж байна. Нэг ёсондоо Нарантуул захын бөөний төвөөс бараа бөөндөж аваад дэлгүүртээ аваачиж хэдэн төгрөг нэмээд худалддагтэй агаар нэгэн буй.


128kbps 256kbps 384kbps 512kbps 768kbps 1Mbps 3Mbps
Micom 20000 49000 - 99000 149000 199000 -
Micom UB - 12000 - 19000 39000 49000 -
Magicnet - 20000 - 25000 39000 45000 -
Citinet 13900 17900 20900 22900 32900 42900 75900
Mcscom - - - 25000 - - -
Railcom - 22000 - 30000 - 45000 -
Aiax bb 17000 19000 23000 27000 - 110000 -
Sky C&C 82500 142500 - 247500 - - -


Ингээд бодохоор хот хөдөөгийн ялгаа дэндүү их байгаа биз? Жишээлбэл Өмнөговь аймагт Микомоос өөр суурин интернэт үзүүлэгч компани байхгүй. Тэгэхээр бид 512kbps хурдтай интернэт хэрэглэе гэвэл сард 99000 төгрөг төлнө, харин улаанбаатарын микомын хэрэглэгчид сард 19000 төгрөг төлөхнээ. Энэ хоёрын хооронд 80000 төгрөгийн зөрүү байна. Монополь бодлого барьж байгаад ихэнх хэрэглэгчдээ Ситинэт компанид алдсан гашуун түүхтэй гэж ...
Дээрх хүснэгэнд байгаа үнийн жагсаалтыг компани тус бүрийн албан ёсны сайтаас орууллаа. ADSL-ын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг викид http://en.wikipedia.org/wiki/Asymmetric_Digital_Subscriber_Line хаягаар орж үзээрэй, харин микомын хэрэглэгчийн сайтад http://www.adsl.mng.net/index.php?option=com_content&task=view&id=1&Itemid=2 хаягаар хандаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 01:02 Мэдээний төрөл ,

0 comments for "Интернэтийн ADSL үйлчилгээний үнэ тариф"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook