МОНГОЛ ГОВИЙН ЦАХИМ ХӨГЖИЛ



Танд таалагдвал LIKE хийгээрэй :)

|

"Эко" тэмцээн 4 сард зохион байгуулагдана

“Байгальд эвсэг амьдралыг багачуудаар дамжуулан бүх нийтэд хүргэх” 
хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 
Байгаль хамгаалах сурагчдын клубууд, иргэдийн дунд байгаль орчны мэдээлэл, 
сургалт сурталчилгааны чиглэлээр зохион байгуулагдах 
“Эко” тэмцээний удирдамж 

Тэмцээний зорилго: Бүх нийтэд экологийн боловсрол, соёл, мэдлэг, мэдээлэл олгох

Зохион байгуулагчид: “Байгальд эвсэг - Багачуудын холбоо” ТББ

Тэмцээний хугацаа: 2010 оны 4 сарын 14- ний Лхагва гарагийн 16 цагаас

Зохион байгуулагдах газар: Хүүхэд Залуучуудын Соёл Мэдээллийн Төв
Тэмцээнд оролцогч багууд: Өмнөговь аймгийн нийт албан байгууллагууд хамрагдах болно. Баг нь нийт 8 гишүүн, нэг удирдагчтай нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд нас, хүйс харгалзахгүй. Баг бүр байгаль хайрлах хамгаалах талаар бусдыгаа уриалан дуудсан өөрсдийн уриа, логотой байна. Баг тус бүр багийн мэдүүлгээ 2010 оны 03 сарын 20 - ны дотор бичгээр ирүүлнэ. Мэдүүлэгт оролцох гишүүдийн овог нэрийг тодорхой бичиж ирүүлнэ.

Тэмцээний явуулах журам:
1. Тэмцээнийг шүүгчид 0 - 5 оноогоор шүүж явуулна.
2. Тэмцээний оноог номер бүрийн дараа танилцуулж байна.
3. Багууд сугалаа сугалж дарааллаа сонгох бөгөөд дарааллын дагуу ээлжлэн гарч тэмцээнд оролцоно.
4. Урлагын номер, хошин шогийн номер зэрэг чөлөөт үзүүлбэр нь 3 минутаас хэтрэхгүй хугацаатай байна.
5. Асуулт хариултын тэмцээнд багаараа оролцох бөгөөд бодох хугацаа 1 минут, хариулах хугацаа 2 минут байна.
6. Асуултыг багийн ахлагч сугалах ба багаараа хэлэлцэж багийн аль ч гишүүн хариулж болно.
7. “Гэрийн даалгавар”- т тухайн байгууллага байгаль орчныг хамгаалах, сурталчлах, бүх нийтэд экологийн боловсрол, соёлыг олгох чиглэлээр явуулсан үйл ажиллагаагаа нийт оролцогчдод Роwеrроint программ дээр бэлдсэн пресентэшнээр танилцуулах бөгөөд танилцуулах хугацаа нь 3 минут байна.
Хугацааг хатуу баримталж багийн ахлагч танилцуулна. 

Тэмцээний шалгуур:


Шүүгчдийн бүрэлдэхүүн: Шүүгч 5 хүний бүрэлдэхүүнтэй байх ба шүүгчийг тухайн өдөр зарлах болно.
Шагнал:
1 - байр Өргөмжлөл 1 300000 төг
2 - байр Өргөмжлөл 1 250000 төг
3 - байр Өргөмжлөл 2 200000 төг
 Нийт шагналын сан: 750000 төг

Жич: Тэмцээнийг хэвлэл мэдээллийн “Алтанговь” болон “21 –р суваг” телевизээр бүрэн эхээр сурвалжлан “Байгальд эвсэг – Багачуудын холбоо” – ны нэрэмжит “Байгальд ээлтэй телевиз” шагналт “UBS” телевизээр орон даяар нэвтрүүлнэ.
Нэмэлт мэдээллийг 95144470, 91001577 дугаараас лавлана уу!
s_sаnаа84@yаhоо.соm хаягуудаар тус тус авна уу!



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Нийтэлсэн Б.Мөнх-Эрдэнэ Огноо 14:13 Мэдээний төрөл

0 comments for ""Эко" тэмцээн 4 сард зохион байгуулагдана"

Сэтгэгдэл үлдээх

Хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!

Сүүлийн сэтгэгдэл

Шинээр нэмэгдсэн

CDMG on Facebook